ОБЕГ: Ахуйн түймрээс сэрэмжлүүлж байна
2018.06.18

ОБЕГ: Ахуйн түймрээс сэрэмжлүүлж байна

Энэ долоо хэд, хэдэн газарт гал түймэр гарчээ. Тодруулбал, нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 09:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км зам туулан 09:53 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд гэр, 2 амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 20:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн албан хаагчид унтраажээ. 

Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд иргэн М-ийн эзэмшлийн “Соната-6” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 00:05 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийнхан, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд цоожтой гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 02:29 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийнхан унтраажээ. Тиймээс ахуйн түймрээс сэрэмжлүүлж байна.