Хүрэлбаатар.Ч 2018.06.19 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Гаагийн 1899 оны конвенцийг соёрхон батлах тухай төслийг өргөн барив

Гаагийн 1899 оны конвенцийг соёрхон батлах тухай төслийг өргөн барив

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Засгийн газраас санаачилсан Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг мөн өргөн барилаа.

Танилцуулгад дурдсанаар Нидерланд Улсын Гаага хотноо байрладаг олон улсын маргаан шийдвэрлэдэг Засгийн газар хоорондын байгууллага болох Арбитрын байнгын шүүхэд одоогоор 121 улс гишүүнээр элсжээ. 
Арбитрын байнгын шүүхийн Олон улсын товчоо нь гишүүн улсуудтайгаа хамтран олон улсын арбитр болон маргаан шийдвэрлэх чиглэлээр төрийн албан хаагч, хуульч болон бусад мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, тухайн орнуудад хөрөнгө оруулалтын орчин, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход туслалцаа дэмжлэг үзүүлдэг тул Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаад худалдаа өргөжиж байгаа өнөө үед аливаа маргааныг хямд өртгөөр зохицуулах арбитрын байнгын шүүхийн гишүүнээр элсэх нь зүйтэй гэж Монгол Улсын Засгийн газар үзсэн байна. 
Тиймээс Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай Гаагийн 1899 оны конвенцийг соёрхон батлах тухай асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр уг төслийг өргөн мэдүүлжээ.