Д.Тогтохсүрэн 2018.06.28 | Vip76.mn

Нөхөн сонгуулийг 2018 оны 10 дугаар сарын 07-нд явуулна

Нөхөн сонгуулийг 2018 оны 10 дугаар сарын 07-нд явуулна

Өнөөдөр /2018.06.28/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүний нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Гантулга энэ сарын 11-нд гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Түүний хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн. Улмаар Хэнтийн аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль болох шаардлагатай болсон юм.

Хуулийн төслийг ТББХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа. 

Сонгуулийн Ерөнхий газраас Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр явуулахаар тогтоосныг байнгын хороонд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжжээ. 

Нөхөн сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг

Мөн төсвийн зардлын хэмжээг 228,9 сая төгрөгөөр тогтоож, Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тусгажээ

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn