Гарамжав.Ц 2018.07.02 | МҮОНТВ

УИХ Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тогтоол баталлаа

Тавантолгойн төслийг эрчимжүүлэх эхний алхмыг УИХ хийлээ. Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрдэнэс Тавантолгой хувьцаат компаний 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалж, хөрөнгө оруулалт босгох зорилго бүхий тогтоолын төслийг баталсан. Харин энэ үеэр Эдийн засгийн байнгын хорооноос оруулж ирсэн Эрдэнэс Монгол компаний 34 хувийг нийт ард иргэдэд хувьчлах саналыг УИХ дэмжсэнгүй. 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Энэ олон бүтээн байгуулалтыг дагаад, ямар жижиг дунд үйлдвэрлэл хөгжих вэ? Үүнийг дагасан бүтээн байгуулалт, цахилгаан станцууд хэр их гарах вэ? Хичнээн ажлын байр бий болгохоор төлөвлөсөн бэ?

Ажлын хэсэг: Төсөл тус бүр дээр багадаа 200-300 хүний ажлын байр, томоохон төслүүдэд 1000 гаран ажлын байрууд гарна. Эдгээрийн нэгтгэвэл энэ төсөл хэрэгжих эхний жилүүдэд 5000-8000 ажлын байр шууд гарна.