С.Чинзориг 2018.08.29 | МҮОНТВ

ХНХ-ын сайд С.Чинзориг "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт оролцлоо

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг МҮОНРТ-ийн "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт оролцож, салбарын асуудлаар ярилцжээ. 

-Өнгөрсөн долоо хоногт цалин хөлс нэмэгдэх талаар мэдээ гарсан. Түүнээс хойш МҮЭХ-ноос ялгавартай нэмсэн, ойлголцож чадаагүй, ажил хаялт хийнэ хэмээн ярьж байна. Цалин нэмэх асуудлыг ОУВС-тай хийсэн гэрээнд хэр нийцүүлсэн бэ? Улсын төсөвт хэр их ачаалал ирэх вэ? 

-Цалин нэмэгдүүлэх шаардлага бий. 2014 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлснээс хойш дахин нэмэгдүүлээгүй. Энэ хугацаанд инфляц өссөн. Барааны үнэ нэмэгдэж төрийн албан хаагчдын худалдан авах чадвар унасан. Энэ талаас нь авч үзвэл төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шаардлага байгаа гэдгийг Засгийн газар маш сайх ойлгож байгаа. Гурван талт хэлэлцээрээр ч мөн цалин нэмэгдүүлэх ёстой гэдэг дээр санал нэмэгдсэн. Өмнөх Засгийн газрын үед ОУВС-тай санхүүгийн өртөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлэх болсонтой холбоотойгоор төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхгүй байх, одоогийн хүрсэн түвшинд нь хадгалах гэрээ байгуулсан байсан. Нэгэнт хэлэлцээр байгуулагдаад, санхүүгийн дэмжлэг авч байгаа учир хэлэлцээрийнхээ нөхцлийг хангах нь Засгийн газрын үүрэг. Ингээд 2018 оны 2 дугаар сарын эхээр Монголд ирсэн ОУВС-гийн ажлын хэсэгтэй хэлэлцээр хийж байж энэ оны 4 дүгээр улиралд багтааж инфляцийн түвшинтэй уялдуулж цалин нэмэгдүүлэх зөвшилцөлд хүрсэн. 

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn