Н.Учрал 2018.09.28 | Рояаль

"Ахмад багшийн хүндэтгэлийн дурсамж, уулзалт" арга хэмжээг төрийн ордонд зохион байгууллаа

УИХ-ын НББСШУ-ны байнгын хороо, БСШУСЯ хамтран "Ахмад багшийн хүндэтгэлийн дурсамж уулзалт" арга хэмжээг олон улсын багш нарын болон монголын багш нарын өдрийг тохиолдуулан төрийн ордонд зохион байгууллаа. 

УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны гишүүн Н.Учрал: Дэлхийн болон Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан 5 дахь жилдээ Ахмад багш нарын холбоо болон БСШУСЯ-тай хамтран энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна. Монголын ахмад үеийн багш нар бол үе үеийн манлайлагчдийг төрүүлэн гаргасан, үе үеийн нийгмийн соён гэрээрүүлэхэд хувь нэмрээ оруулсан энх цагийн баатрууд гэж нэрлэгдэхээр хүмүүс юм.