Ганзориг.Ц 2018.10.01 | ОБЕГ-ын ХМА

Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан ОБЕГ-ын удирдлага болон Ахмадын хорооны удирдах зөвлөлөөс ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг  өнөөдөр зохион байгууллаа.

Хүндэтгэлийн арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц. Ганзориг оролцож, хүрэлцэн ирсэн ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм

Энэ үеэр “Онцгой байдлын албаны төлөө-1” тэмдгээр 5, ОБЕГ-ын “Хүндэт жуух” бичгээр 3, Ахмадын хорооны “Ахмадын алдар” тэмдгээр 4 ахмадыг шагнахын зэрэгцээ  Ахмадын хорооны гишүүн 18 настанд  мөнгөн тусламжийг үзүүллээ. Арга хэмжээнд Онцгой байдлын байгууллагад ажиллаж байсан үе үеийн 200 орчим ахмад настан оролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.