Ж.Бат-Эрдэнэ 2018.10.02 | News.mn

Ж.Бат-Эрдэнэ: Талийгаачийг чөлөөлөх хүсэлтийг би явуулаагүй

Ж.Бат-Эрдэнэ: Талийгаачийг чөлөөлөх хүсэлтийг би явуулаагүй

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх хүсэлтийг өчигдөр Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. УИХ энэ асуудлыг хэлэлцсэний дараа Ж.Бат-Эрдэнэ сайд албан ёсоор чөлөөлөгдөж, дараагийн сайд томилогдох юм. Энэ талаар Ж.Бат-Эрдэнэ сайдаас зарим зүйлийг тодруулсан юм.

Зам тээврийн, хөгжлийн дараагийн сайд хэн байх бол?

-Ямар ч гэсэн маш олон ажил төлөвлөсөн байгаа. Түүнийг л гүйцээх хүн хэрэгтэй байна.

-Хэрэв УИХ таныг ажлаа сайн хийсэн гээд чөлөөлөхгүй гэж үзвэл яах вэ?

-Тэрийг би сайн мэдэхгүй байна.

-Талийгаач Т.Гомбосүрэнг ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг өмнө нь холбогдох байгууллагуудад өгч байсан гэсэн. Түүнийг солих хүсэлтийг хэн өгч байсан юм бэ?

-Би ажлаас нь чөлөөлөх хүсэлт явуулаагүй. Ер нь бол чөлөөлж, өөрчлөхөөр бол төрийн нарийн бичгийн дарга хүсэлтээ явуулдаг.

-Ар гэрийхэн болон зарим хүмүүс энэ хэргийг албан тушаалын хэрэг байсан гэж хэлсэн?

-Тийм зүйл байхгүй. Төрийн ажил үргэлжилж байсан шүү.

Ш.ОЧ