“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”- г соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн барив
2018.10.17

“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”- г соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн барив

Өнөөдөр /2018.10.17/ Засгийн газраас “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”- г соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Монгол Улс Бүгд Найрамдах Казахстан Улстай “Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”, “Гэмт хэрэг үйлдэгсдийг эрүүгийн хариуцлагад татах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхээр шилжүүлэн өгөх тухай” гэрээнүүдийг 1993 онд байгуулсан байна.

Дээрх бодлогын хүрээнд “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ” байгуулах тухай Казахстаны талын саналыг Монголын тал дэмжиж, хоёр талын холбогдох байгууллагууд шийдвэрлэснээр 2018 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод гарын үсэг зуржээ.

Ялтан шилжүүлэх асуудлын хүрээнд 2014 онд Монгол Улсын 2 иргэнийг, 2016 онд 1 иргэнийг дипломат шугамаар шилжүүлэн авсан байна. 2018 оны наймдугаар сарын байдлаар Монгол Улсын 6 иргэн Казахстанд ял эдэлж байгаа бөгөөд тэдгээрээс 1 иргэн эх орондоо шилжих хүсэлт гаргаад байгаа юм.