Түвшин.Б Н.Амарзаяа 2018.10.22 | МҮОНТВ

Мэргэшсэн Нягтлан бодогч-Гавъяатууддаа хүндэтгэл үзүүллээ

Мэргэшсэн Нягтлан бодогч-Гавъяатууддаа хүндэтгэл үзүүллээ
Мэргэшсэн Нягтлан бодогч-Гавъяатууддаа хүндтгэл үзүүллээ

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт нь үүсгэн байгуулагдсан 20 гаруй жилийн түүхэн хугацаанд 4300 гаруй мэргэшсэн нягтлан бодогч, 130 гаруй хараат бус аудитын байгууллага, 30 салбарыг эгнээндээ нэгтгэсэн үндэсний мэргэжлийн байгууллага болон хөгжиж байна. 

Өнөөдөр тус институтээс мэргэшсэн нягтлан бодогчдоос төрсөн гавъяатууддаа хүндэтгэл үзүүллээ. Түүхэн хугацаанд мэргэшсэн нягтлан бодогчдоос Монгол Улсын ардын багш-1, гавъяат эдийн засагч 9, гавъяат багш-2, үйлчилгээний гавъяат ажилтан-1 төрж гарчээ. Эдгээр гавъяатууд Монгол Улсын эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, аудитын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг мэргэжилтнүүд юм. 

 Гавъяатууд төрийн ордоноор зочилж, УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай танилцан, төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр мэргэшсэн нягтлан бодогчдоос төрсөн УИХ-ын гишүүд болох Ж.Эрдэнэбат, Н.Амарзаяа нар хүлээн авч уулзлаа.

Түүнчлэн институтэд зочилж, мэргэжлийн залгамж халаа болсон залуучуудтайгаа уулзан үнэтэй санал зөвлөмж өглөө.