Болд.Л 2018.12.04 | Vip76.mn

Л.Болд АН-ын гишүүнчлэлээсээ татгалзлаа

Л.Болд АН-ын гишүүнчлэлээсээ татгалзлаа

УИХ-ын гишүүн Л.Болд 18 жил хүчин зүтгэсэн Ардчилсан намаасаа татгалзаж байгаагаа мэдэгдлээ. 

Өчигдөр УИХ дахь АН бүлэг сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Засгийн газрыг огцруулах АН бүлгийн шийдвэрээс зөрсөн гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг 4 жилийн хугацаатайгаар АН-ын гишүүнээс түдгэлзүүлж, Л.Болд, Д.Муратыг мөн 4 жилийн хугацаатайгаар АН-аас сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлаж байгаагаа мэдэгдсэн. 

Харин УИХ-ын гишүүн Л.Болд: "УИХ-ын гишүүний хувьд ард түмнийхээ төлөө саналаа өгсөн. АН бүлэгтэйгээ үлдэхийн тулд Ж.Батзанданг хөөж, намайг үлдээж доромжиллоо. Би АН-ын бүлгээс гарна" гэдгээ мэдэгдэж, бүлгийн дарга Д.Эрдэнэбатад хүсэлтээ өгсөн юм. Харин түүний хүсэлтийг Дээд шүүх рүү явуулж зөвшилцөхөөр болсон бөгөөд УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлэхгүй гэсэн юм. 

Иймээс УИХ-ын гишүүн Л.Болд: "Би хуулийн маш  тодорхой заалтад үндэслэн бүлгээс гарах хүсэлтээ хүргүүлсэн. Гэтэл миний хүсэлтийг Дээд шүүх рүү явуулж цаг хожиж байна. Мөн УИХ-ын дарга руу явуулахгүй гэсэн. Тиймээс би Ардчилсан намаас гарах өргөдлөө өнөөдөр өгөх гэж байна.  Эхлээд би Ардчилсан намаас хамааралгүй гэдгээ батална. 60 тэрбумынханы хармааны хүмүүстэй хамтарч ажиллаж чадахгүй” хэмээн байр сууриа илэрхийлж, 18 жилийн турш зүтгэсэн Ардчилсан намаасаа татгалзах өргөдлөө өнөөдөр АН-ын дарга С.Эрдэнэд өгжээ. 

Л.Болд 1990 оны ардчилсан хувьсгалд Монголын оюутны хөдөлгөөнийг толгойлон удирдаж оролцсон цагаасаа хойш Ардчилсан намтай амьдралаа холбосон байдаг. 

1990 оны ардчилсан хувьсгалын үеэр