Нямдорж.Ц 2018.12.05 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Монгол улс, Бүгд Найрамдах Беларусь иргэд адил нөхцөлөөр эрхээ хамгаалуулна

Монгол улс, Бүгд Найрамдах Беларусь иргэд адил нөхцөлөөр эрхээ хамгаалуулна

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн зарим хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

 Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Монгол Улс одоогийн байдлаар 17 улстай иргэний хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байгуулсан байна.

Бүгд Найрамдах Беларусь Улстай Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний төслийг хоёр тал 2016.03.11-ний уулзалтаар хэлэлцэн тохирч, 2018.06.04-ний өдөр Минск хотноо гэрээг байгуулжээ.

Тус гэрээгээр хоёр улсын иргэд адил нөхцөлөөр эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах, баримт бичиг гардуулах, дамжуулах, нотлох баримт олж авах, баримт бичгийг гэрчлүүлэх, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаатай холбоотой эрх зүйн туслалцааг хоёр улсын эрх бүхий байгууллагууд харилцан үзүүлэх юм.

Хоёр тал соёрхон баталсан Гэрээг солилцсон өдрөөс хойш 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болдог ажээ.