Д.Тогтохсүрэн 2019.02.01 | Vip76.mn

Төрийн өндөр албан тушаалтны зэрэглэл, зиндааг тогтоох тогтоолын төсөл батлагдлаа

Төрийн өндөр албан тушаалтны зэрэглэл, зиндааг тогтоох тогтоолын төсөл батлагдлаа

Өнөөдөр /2019.02.01/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн өндөр албан тушаалтны зэрэглэл, зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа. 

Байнгын хороо 2019 оны 01 сарын 29-ний өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. Байнгын хорооны хуралдаанд тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд хуулийн дагаж мөрдөх хугацааг ердийн журмаар дагаж мөрдөхөөр тогтжээ. 

Байнгын хорооноос гаргасан саналын томъёоллын дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр тогтоолын төсөл эцэслэн батлагдлаа.