Сумъяабазар.Д 2019.03.06 | МҮОНТВ

Эрдэнэс Тавантолгой компанийг хөрөнгө оруулагчдын дунд үнэ цэнэтэй болгох ёстой

Олборлогчдын холбоо (PDAC)-ноос зохион байгуулдаг олон улсын уул уурхайн чуулга уулзалт Канадын Торонто хотноо өнөөдөр эхэллээ. 87 дахь жилдээ болж байгаа чуулга уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар оролцож байна. Түүний ярилцлагыг хүргэе.

PDAC бол дэлхийн уул уурхайн хамгийн том чуулга. Энд бүх том хөрөнгө оруулагчид ирж байгаа. Эндээс гарч байгаа мессэжүүдийг хөрөнгө оруулагч нар маш анхааралтай харж байдаг. Монголын Засгийн газар уул уурхайн хөрөнгө оруулалтыг дэмжих юм байна, таатай орчин бүрдүүлж байгаа юм байна, уул уурхайн салбараа төр нь дэмжих юм байна гэдгийг хөрөнгө оруулагч нарт танилцууллаа.