С.Чинзориг 2019.03.14 | NTV

С.Чинзориг: Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй болгоно

Засгийн газар 1999 оноос хойш анх удаа Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг шинэчлэн найруулсан бөгөөд хуулийн хэлэлцүүлэг өнөөдөр /2019.03.14/ Төрийн ордонд боллоо. Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжсэн учраас ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байгаа юм.

С.ЧИНЗОРИГ: Ер нь хөдөлмөрийн хуулийг цаг үетэйгээ нийлүүлэн шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага бий болж байна. Аж ахуй нэгж , байгууллагын хүний нөөц, албан бус хөдөлмөр эрхлэлт, илүү цагаар ажиллах гэх мэт олон цоо шинэ харилцаануудыг хуульд оруулах шаардлага үүссэн. Тиймээс хуулийн төслийг хаврын чуулганаар батлах зайлшгүй шаардлага бий болоод байгаа юм. Хөдөлмөр эрхлэлтийн маргаан хуулийн байгууллагаар бус хөдөлмөрийн гэрээгээрээ шийдэх боломжийг хуульд тусгаж байгаа юм.