С.Чинзориг 2019.04.30 | UBS ТВ

ХНХЯ-аас “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж байна

Энэ жил Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жил, хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бие даан байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байгаа билээ. Ойн хүрээнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд ХНХЯ, түүний харьяа байгууллагууд болон нийслэлийн төвийн зургаан дүүргийн салбарын байгууллагууд Сүхбаатарын талбайд, 21 аймаг, нийслэлийн алслагдсан гурван дүүрэг өөр өөрийн нутаг дэвсгэрт нэгэн зэрэг “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.