Б.Дэлгэрсайхан 2019.05.15 | Vip76.mn

Б.Дэлгэрсайхан: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол камержуулалт

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.15/ хуралдаанаар Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Гишүүд байр сууриа илэрхийлж санал дүгнэлтээ нэгтгэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

Зөрчилөөс урьдчилан сэргийлэх хуулийг дэмжиж байгаа гэхдээ энэ хууль амьдрал дээр яг хэрэгжүүлээд явахад орон тоо санхүүгийн хувьд хэр бодитой вэ?

Яагаад ингэж асууж байна вэ гэхээр зарим орон нутагт ачаалал их заримд нь бага гэтэл албан хаагчидын тоо нь ижилхэн байдаг энэ ачааллаас нь хамаарч хүмүүсээ хувиарлаж Замын үүд,  Дорноговийн орон тоог нэмэх боломж бий юу? Эрүүгийн нөхцөл байдал хүнд хамгийн их гэмт хэрэг гарч байгаа газар хүн хүч хүрэхгүй асуудал байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол камержуулалт. Аймаг орон нутаг ялангуяа хил орчмын сумаа яаж камержуулах вэ энэ дээр яаж анхаарч байна вэ? Замын үүдийн чиглэлд камер байхгүйгээс маш олон осол гарч байгаа.