Улаан.Ч 2019.05.15 | Яамны хэвлэл мэдээллийн алба

ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох,төсөл сонгон шалгаруулах журам батлагдлаа

ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох,төсөл сонгон шалгаруулах журам батлагдлаа

"Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам" батлагдаж,  Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 4366 дугаарт бүртгэгдсэн.

ШИНЭ ЖУРАМ: ЖДҮХС-ИЙН ЗЭЭЛИЙГ АРИЛЖААНЫ БАНКААР ОЛГОНО

Мөн зээлийн тодорхой хэсгийг банкаар олгохоор болжээ. Нэгдүгээрт, арилжааны банкаар, хоёрдугаарт ЖДҮХС-аар дамжуулан олгоно. Төсөл сонгон шалгаруулахдаа нарийвчилсан үнэлгээг олон улсын байгууллагын хэрэглэдэг аргачлалын дагуу хийхээр болжээ.

“Үнэлгээ хийсний дараа хянаж, зээлийг олгоно. Нөгөө талаар зээл олгох субьектийг тодорхой зааж өгч байгаа. Зээл олгох зээлийн хороо долоон хүний бүрэлдэхүүнтэй байна. Түүний дөрөв нь мэргэжлийн холбоод олон нийтийн байгууллага төлөөлөл байх болно. Шулуухан хэлэхэд ХХААХҮ-ийн сайд зээл олгодог байсныг болиулсан. Зөвхөн сонгон шалгаруулах журмын дагуу зээл олгоно" гэж ХХААХҮ-н сайд Ч.Улаан мэдэгдсэн.

Зээлийн хүсэлтийг тавдугаар сарын 27-ноос зургадугаар сарын 10-ны хооронд хүлээн авна.

ЖДҮХС-ААС УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ, ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХЖУРАМД ОРСОН ГОЛ ӨӨРЧЛӨЛТҮҮД:

  1. Төрийн өндөр албан тушаалтан, түүний гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшдэг компанийн төслийг хүлээн авахгүй.
  2. Хороо, дэд хороо нь төсөл сонгонш алгаруулах, үнэлэх үйл явцыг цахимаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод зохион байгуулна.
  3. Төсвийн хөрөнгөөс зээл авсан хувь хүний овог нэр, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, шалгарсан төслийн нэр, үйл ажиллагааны чиглэл, төсөл хэрэгжих байршил, сонгон шалгаруулсан шийдвэрийг цахим хуудсаараа дамжуулан нийтэд ил тод мэдээлнэ.
  4. Төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хорооны саналын эрхтэй 7 гишүүний 4 нь Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллагын төлөөлөл байна.
  5. Хөнгөлөлттэй зээлийн зарим эх үүсвэр, төсөл сонгон шалгаруулах эрхийг орон нутагт шилжүүлсэн.
  6. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй бол зээл олгохгүй.
  7. Хөнгөлөлттэй зээлийг дамжуулан олгох арилжааны банкинд тавигдах шаардлагыг бий болгосон.
  8. Хөнгөлөлттэй зээл авах жижиг, дунд үйлдвэрэрхлэгчдэд тавигдах шаардлагыг иргэн, хуулийн этгээдээр салгаж, тодорхой болгосон.
  9. Төсөл хүлээн авах хугацааны товыг тогтоохдоо жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд төсөл бичих хугацаа олгох зохицуулалты гхийсэн.
  10. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн төслийг хүлээн авах, шалгах, судалгаа хийх, хурлаар хэлэлцүүлэх зэрэг үе шат бүрийг нарийвчлан зааж хариуцлагыг нэмэгдүүлсэн.
  11. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд зээл олгох тохиолдолд зээлийн эрсдэлийн болон хөрөнгийн эрсдлийн даатгалд жил бүр заавал хамруулна.
  12. Тэргүүлэх чиглэлийг тодорхойлох.
  13. Төсөл сонгон шалгаруулалтыг онооны системээр үнэлнэ.
  14. Дээд хэмжээ – ЖДҮХсан нэг тэр бум хүртэлх

Дээд хэмжээОроннутаг 200 саяхүртэлх

Доод хэмжээЖижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 20 сая

Доод хэмжээОрон нутаг 20 сая хүртэлх байна.

ЖДҮХС-аас зээл олгох журам хэрхэн өөрчлөгдсөнийг доорх мэдээллээс харна уу.