Ц.Цогзолмаа 2019.05.21 | Vip76.mn

Ц.Цогзолмаа: Төрийн сайн менежмент чухал

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2019.05.21/хуралдаанаар “Орон сууцжуулах хөтөлбөрт багш, эмч, төрийн жинхэнэ албан хаагчдыг хэрхэн хамруулах” тухай БХБ-ын сайдын мэдээллийг сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

Монголд байгаа нийт 192 мянган төрийн албан хаагчийн 70-80 хувийг нийгмийн салбарт ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагчид эзэлдэг. Эдгээр албан хаагчдын цалинг Монгол Улсын Засгийн газар өнөөгийн нөхцөл байдалтайгаа уялдуулан шат дараалалтай нэмэх асуудлыг шийдэж байгаа боловч нөгөө талд орон сууц нийгмийн хамгаалалын асуудал байдаг.

Тэгэхээр төр энэ дээр санй менежмент хийдэг байх хэрэгтэй. Хувийн хэвшилүүдийн барисан борлогдохгүй байгаа орон сууцнууд дээр менежмент хийх ёстой.

Хэрвээ ийм бодлого байгаа бол салбар салбарт квот тогтоогоод ажилласан жил эсвэл цалингийн хэмжээгээр нь олгоод явах бололцоотой. Тооцоо судалгаагаа Барилга хот байгуулалтын яамтайгаа хийж хамтран ажиллах хэрэгтэй. Маш чухал асуудал учир бүрэн дүүрэн дэмжиж байна.