Учрал.Н 2019.05.30 | УИХ-ын гишүүний Ажлын алба

Н.Учрал: Багш хүүхдүүдийг тэгш боломжоор хангах ёстой

Н.Учрал: Багш хүүхдүүдийг тэгш боломжоор хангах ёстой

УИХ-ын гишүүн Н.Учралын тэргүүлдэг Монголын Залуу Багш Нарын Холбооноос “Багшийн хөгжлийн академи”-ийг  Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвд амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Нийслэл,  дүүргийн шилдэг 200 багш нар хамрагдсан.

/Багшийн хөгжлийн академи-2019 сургалтын үеэр УИХ-ын гишүүн Н.Учралын тавьсан илтгэлийн хэсгээс/

Багшийн хөгжил тасралтгүй үргэлжлэх үйл явц байх ёстой. Бид хөгжил гэдгийг сайн томьёолж чадахгүй байна. Сурагчдын амжилтыг дүгнэхдээ хүртэл хөгжил гэдгийг бодитоор харж чадахгүйгээс болж алдаа гаргадаг. Хүнийг өөртэй нь харьцуулж дүгнэдэггүй. Бусадтай харьцуулж дүгнэдгээс болж бид хөгжихгүй байна. Багшийг ч гэсэн өөртэй нь харьцуулж дүгнэдэггүй. Шилдэг багшийг хөгжихгүй байгаа багштай харьцуулж дүгнэдэг учраас тухайн багшийг байрнаас нь хөдөлгөхгүй байна.

Хөгжил гэдэг бол тасралтгүй урагшилж байгаа хөдөлгөөн юм. Ямар нэг байдлаар хөдөлгөөн орж л  байгаа бол түүний цаана хөгжил заавал явагдаж байдаг. Хөгжил дэвшлийн цаана алдаа оноо заавал гардаг гэхдээ хөгжил явагдсаар байдаг. “Continuous development” буюу тасралтгүй үргэлжилж байгаа хөдөлгөөний үйл явцыг хөгжил гэнэ.

Бид А сурч байгаа Батыг D сурч байгаа Доржтой харьцуулж байгаа нь багшийн алдаа юм. Багш нар Доржийг яагаад Бат шиг байж чадахгүй байна вэ? гэж асуудаг. Дорж яагаад сайн байж болохгүй юм бэ? гэж өөрсдөөсөө асуудаггүй. Ангиас математикийн олимпиадад орох хүүхдүүд байна уу гэхэд Болд л орно би болд шиг математикт сайн биш Бат шиг Монгол хэлэндээ сайн биш гээд хүүхдүүд ойлгодог. Тэгээд хойшоо нэг алхдаг.

Эцэг эхчүүд хүртэл хүүхдээ багаас нь сургахдаа миний хүү дуулах хэрэггүй чадахгүй гээд сургачихсан.Үүний үр дүнд хүүхэд өөрийгөө чадахгүй  гэж бодож өсдөг. Аав нь математиктаа тааруу байсан миний хүү ч бас адилхан гэж хэлдэг. Аавын математикт тааруу байх хүүхдэд ямар ч хамаагүй шүү дээ. 60D авдаг хүүхэд 65D аваад ирэхээр чи 90А авч байгаа Болдоос муу л байна гэж хэлдэг. Гэтэл 60D авдаг байсан бол 65D авсныг огт ойшоодоггүй, анзаардаггүй.

"Монгол улс хөгжихгүй байна бид Америк шиг хөгжихгүй байна гэж харьцуулдаг. Гэтэл 10 жилийн өмнөхөөс Монгол улс хөгжсөн л байдаг."

Бид "Дээврийн цаана дэлхий байгааг мэдэхгүй"  бусадтай харьцуулж би мундаг гэж эндүүрсээр л байна. Гэтэл хөгжлийг энгийнээр хөдөлгөөн гэж ойлгож тасралтгүй дэвшиж өөрийгөө хөгжиж байна уу? өмнөх жилээс хэн болсон бэ? одоо би юугаа сайжруулах ёстой вэ гэдгээ бодох хэрэгтэй байна.

Дараах линкээр орж УИХ-ын гишүүн Н.Учралын Багшийн хөгжлийн академи-2019 сургалтад толилуулсан илтгэлийг аудио байдлаар хүлээн авч сонсоно уу?