Ж.Сандагсүрэн 2019.06.12 | Засгийн газрын мэдээ

Ж.Сандагсүрэн: Иргэдэд 150 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлдэг тул хороог хуваах нь зөв

Ж.Сандагсүрэн: Иргэдэд 150 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлдэг тул хороог хуваах нь зөв

Нийслэлийн хүн ам ихтэй Сонгинохайрхан дүүргийн 11, Хан-Уул дүүргийн тав, Налайх зэрэг гурван дүүргийн хороодыг хэсэгчлэн хувааж, нийт 17 хороо нэмэх шийдвэрийг НИТХ-аас гаргасан. Хэрхэн хуваах талаар хамгийн олон хороог нь хувааж буй Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгээс тодрууллаа.

-Сонгинохайрхан дүүрэгт 11 хороог хувааж, шинээр бий болгох шаардлага бий юу?

-Хороо хуваах асуудлыг таван жил ярьсны эцэст шийдвэр гаргалаа. Дүүрэг хуваах уу, хороо хуваах уу гээд олон хувилбар дэвшүүлсэн. Тэгээд хороо хуваахаар боллоо. Яагаад гэюл нэгдүгээрт, нийслэлийн хэмжээнд учраас хороо хуваах асуудлыг дотроо шийдэж болно. Дүүрэг хуваах гэхээр УИХ руу орох болдог. Хоёрдугаарт, үйлчилгээ авах шаардлагагүй гээд дүүрэг дээр 2-3 жил очоогүй иргэд олон байна. Гэтэл хорооноос үйлчилгээ аваагүй хүн гэж алга. Тухайлбал, жирэмсэн эхчүүд хяналтандаа орохын гулд хороогоор дамжин өрхийн эмнэлэгт үзүүлдэг. Энэ мэт өдөр бүр үзүүлдэг үйлчилгээндээ 5-6 км-ийн цаанаас автобусаар явж ирнэ гэдэг нэг талаараа амар биш. Мөн халамжийн үйлчилгээ. Хорооноос иргэд 150 гаруй үйлчилгээ авах боломжтой байдаг. Олон үйлчилгээ үзүүлж байгаа газраа иргэдэд илүү ойртуулах хэрэгтэй. Өмнө нь хороо хувааж байсан туршлагатай учраас энэ асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж чадна. Манай дүүрэг 21 хороотой байж байгаад 32 хороотой болсон. Нэг хороо 8000-10000 хүнтэй байвал үйлчилгээ нь илүү хүндээ хүрнэ гэсэн судалгаа байдаг. Гэтэл 20 мянга гарсан хүн амтай хороо манайд бий. Ийм асуудлууд үүссэн учраас хороо хувааж байгаа юм.

-Хороо хуваахад зардал хэр гарах вэ?

-Хороо хуваахад мэдээж тодорхой хэмжээний зардал гарна. Нийслэл болон дүүргийн төсөвт тодорхой мөнгө төсөвлөөд ирэх сараас үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлнэ. Сонгинохайрхан дүүрэг энэ чиглэлээр төсөвт мөнгө суулгасан. Нийслэл тодорхой зохицуулалтыг хийх байх гэж бодож байна. Энэ ондоо багтаад асуудлууд нь жигдрээд явах юм. Эхний ээлжинд хорооны байр түрээсийн байранд түр байрлана. Эмнэлгээ хуучин хэвээр нь ажиллуулах байх. Дараа нь иргэний бүртгэлийн шилжилт хөдөлгөөн хийнэ. Хороог хувааснаар ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд хол явахгүй дэргэдээсээ үйлчилгээгээ авах боломжтой болно.

-Хороо хуваахаар хуучин амьдарч байсан хүмүүсийн бичиг баримт солигдох уу?

-Солигдоно. Оршин суугаа хаяг өөрчлөгдөхөөс гадна үл хөдлөх болон өмчлөлийн гэрчилгээний хорооны дугаарьн'мөн өөрчилнө. Бичиг баримт өөрчлөхөд 1.8 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо судалгааг өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргаж байсан юм. Үүнийг дахин нягталж үзээд нарийн тоо гаргана. Шилжилт хөдөлгөөнийг хийхээс өөр арга байхгүй. Тэгэхгүй бол хаягийн зөрчил үүснэ. [згм]