Д.Сумъяабазар 2019.06.13 | Vip76.mn

Сонгинохайрханчууд өөдрөг бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна

Өнгөрөгч амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар тойргийнхоо иргэд, сонгогчидтой уулзан, тэдний санал хүсэлтийг сонслоо.

Тэрээр хийж эхэлсэн болон хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа ч танилцууллаа.

Хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийн хөгжил алслагдсан гэдэг утгаараа хоцрогдолтой байдаг ч сонгогдсон УИХ, Нийслэл, Дүүргийн гишүүд, Иргэдийн хурлын төлөөлөгчид нэг баг болон хамтран ажилласнаар 2019 он улсын төсөв, нийслэл дүүргийн төсвөөс гээд нийлээд харьцангуй өөдрөг бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөгөөтэй ажиллаж байна.