А.Ундраа 2019.07.02 | Vip76.mn

Монгол-Америкийн худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж байна

Монгол-Америкийн худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж байна

Монголын Парламентын Бүлгэм нь Олон Улсын Парламентын Холбооны үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын зүгээс харилцаа, хамтын ажиллагааг дэмжиж ажиллах зорилго бүхий Монгол Улсын Их Хуралд байгуулагдсан үндэсний бүлгэм бөгөөд Монгол Улсын Их Хурлын гишүүдийн сайн дурын олон нийтийн байгууллага юм. Монгол Улсын Их Хурал болон гадаад орны хууль тогтоох байгууллагууд хоорондын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Улсын Их Хуралд хоёр талын парламентын бүлгүүд байгуулагдан ажилладаг.

УИХ-ын гишүүн А.Ундраа нь УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн даргаар ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар, АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Жон Болтон нарын уулзалтанд оролцлоо.

Уулзалтаар 2 улсын хамтын ажиллагааг  цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хоёр улсын энхийг сахиулагчид Афганистан, Ирак зэрэг улсад мөр зэрэгцэн ажиллаж байгаа, Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын хооронд Мянганы сорилтын компакт гэрээнд гарын үсэг зурсан, энэхүү гэрээгээр олгож буй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулахаар төлөвлөсөн талаар ярилцлаа. Мөн  худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь харилцааг бэхжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох тээвэрлэлтийн нөхцөл, түүнийг сайжруулах, урсгал чиглэлийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа.