Ц.Гарамжав 2019.08.20 | NTV

100 залуу 100 ажлын байр хөтөлбөр хэрэгжиж байна

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачилгаар “100 залуус – 100 ажлын байр” хөтөлбөр хэрэгжиж эхлээд буй.

Сургалт өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд, тойргийнхоо ажилгүй иргэдийг мэргэжилтэй болгож, ажилд зуучлах зорилготой. Тухайн салбарын доктор, профессорууд мэргэжлийн хичээл орж, төмөр замын суурь мэдлэг олгосон юм.

Суралцагчдын мэргэжлийн үнэмлэхийг УИХ-ын Ц.Гарамжав гардуулж, тэдний 30 хувь нь дахин сурч, шинэ мэргэжилтэй болсон байна. Мөн дадлагаа сайн хийсэн найман иргэнийг тухайн байгууллагууд авч ажиллахаар болжээ.

СХД-т хэрэгжиж байгаа уг хөтөлбөрийн хүрээнд Бүтээгч сургалтын төвтэй хамтран төмөр замын мэргэжил олгох онол, практик хосолсон сургалтыг амжилттай зохион байгуулсан байна.