2008.10.14 | Сайт: Vip76.mn

Үндсэн хуульгүй улс

Үндсэн хуульгүй улс
Английн парламент

Үндсэн хуульгүй хирээ, хүчирхэг, ардчилсан улс нэг байдаг. Энэ бол Их Британи буюу бидний хэлж заншсанаар Англи улс юм.

Их Британи нь Парламентын засаглалтай ардчилсан орон бөгөөд Хатан хаан төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэдэг гэдгийг бид сайн мэднэ. Парламентын засаглалын хамгийн сонгодог, үлгэр жишээ загвар тэнд байдаг. Өөрөөр хэлбэл дэлхийн бүх парламентын засаглалтай улс Британи загвараас үлгэр авсан гээж болно.

Хамгийн сонирхолтой нь Британид цаасан дээр бичигдсэн Үндсэн хууль гэж байхгүй. Үндсэн хуулийн хүчин чадалтай нилээд хэдэн бичиг баримтын дагуу эрхзүйн зохицуулалтаа хийдэг. Эдгээр баримтууд нь улс орны эрхзүйн суурь болох бүрэн хүчин чадалтай байдаг.

Эдгээр бичиг баримт нь:

  • Магна карта(1215) Хааны эрхийг хязгаарласан
  • Эрхийн тунхаг (1689) Парламентын эрхийг өргөжүүлсэн
  • Шинэчлэлийн хууль (1832) улс төрийн төлөөллийг шинэчилсэн
  • Хүний эрхийн хууль (2000) иргэдийн үндсэн эрхийг тодорхойлсон

Дараах суурин дээр эрхзүйн тогтолцоо тогтдог.

  • Нийтлэг хууль ба тэгш байдал. Энэ нь хэрэг бүрийн шийдлээр давхарга болон нэмэгдэн үүсдэг хууль юм.
  • Парламентын хууль тогтоомжууд
  • Европын холбооны хууль тогтоомжууд
Хатан хаан юу хийдэг вэ?

Залуу Елезавета II

Эзэн хаан Цог Жавхлант Хатан хаан Гүйцэтгэх Засаглал, Хууль тогтоох засаглал, Шүүх засаглалын , улс эх орныхоо тэргүүн бөгөөд Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Английн сүмийн дээд захирагч нь байдаг. Өнөөдөр Хатан хааны улс төрийн үүрэг ихээхэн ёслолын чанартай болсон. Хатан хаан сайд нарынхаа зөвлөгөөгөөр ажилладаг. Хатан хааны албан ёсны байр нь Букингэмийн Ордон, Виндзор Цайз & Холируудхаус Ордон юм.

Парламентын сонин хачнаас.

Британи нь парламентын хоёр танхимтай. Лордуудын танхим буюу дээд танхим, Нийтийн төлөөлөгчдийн танхим буюу доод танхим. Парламент нь санал өгдөг, шалгадаг, мэтгэлцдэг, хянадаг байгууллага байх ёстой хэмээх үндсэн зарчимтай. Гишүүдийн таван жилээр сонгогддог. Хуралдаанууд жилийн турш үргэлжилнэ. Жил бүр 168 хоног хуралдаж парламентын гишүүд мэтгэлцэж шинэ хууль тогтоомж гаргадаг. Парламентын танхимууд Вэстминстерийн Ордонд байрладаг. 8 акр талбайтай 11 үүд, 100 шат, 2 миль урт коридортой.

Их Британид 1928 онд эмэгтэйчүүд санал хураалт өгч, сонгуульд оролцох эрхтэй болсон байдаг. Нэр дэвшигч сонгуульд €4,965 зарцуулдгийн дээр хотын тойрогт өрсөлдөгч үүн дээр сонгогч бүрийн тоогоор €4.2 нэмж зарцуулдаг бол хөдөө сонгогч бүрт €5.6 нэмж зарцуулдаг.21-ээс дээш насны хэн ч бай (зарим тохиолдолд өөрөөр байж болно) сонгуульд нэрээ дэвшүүлж болно. Үүний тулд €500-Г урьдчилгаанд төлөөд тойргийнхоо сонгогчдын 5-аас дээш хувийн саналыг авсан тохиолдолд үүнийгээ нөхөн авдаг. 1945 оноос хойш консерватив нам 8 удаа, хөдөлмөрийн нам 8 удаа сонгуульд ялсан.

Английн Хатан хааны хүндэт харуул

11 дүгээр сард парламент албан ёсоор нээгдэхэд харуулууд танхимуудад нэгжлэг шалгалт хийдэг байна. Энэ нь тус танхимд 1606 онд тэсрэх бодис байрлуулсан хуйвалдааныг илрүүлж байснаас үүдэлтэй юм. Сонирхолтой нэг зүйл нь Танхимд согтууруулах ундаа хэрэглэж болох цорын ганц парламентын гишүүн бол сангийн сайд бөгөөд тэрээр төсвийн тухай үг хэлэхдээ хундага өргөдөг гэнээ.
Нийтийн төлөөллийн танхим Вестминстерийн Ордон байралдаг. 659 сонгуульт төлөөлөгчтэй өөрөөр хэлбэл парламентын гишүүдтэй.

  • Олонх суудлыг авсан нам Засгийн газраа байгуулдаг.
  • Хууль гаргаад Парламентын гаргасан хууль гэж нэрлэнэ.

Лордуудын танхим Вестминстерийн Ордон байрлалдаа.

  • 92 өв залгамжилсан санал өгөх эрх бүхий гишүүн
  • 550 гаруй насаараа суух эрхтэй гишүүн
  • 27 хуулийн Лорд
  • Кантербэри, Йоркийн тэргүүн хамба, 24 ахмад хамба багтана.

Хууль гаргах үйл явц:

  • Эхлэл томьёолол: Хэлэлцэж эхлэхээс өмнө шинэ хуулийн төслийг гаргана.
  • Эхний хэлэлцүүлэг: Төслийг нийтийн танхимд танилцуулна.
  • Хоёр дахь хэлэлцүүлэг: Төслийг мэтгэлцэж, санал зөрвөл санал хураана. Саналыг "хуваалт" гэдэг.
  • Хорооны үе: Төслийг заалт, заалтаар нь тусгай хороогоор судална. Гаднах бүлгүүдийн саналыг төсөл дээр авч болно.
  • Илтгэх ба Гурав дахь хэлэлцүүлэг: Хорооны үе дээр хийсэн өөрчлөлтийг парламентад танилцуулж мэтгэлцүүлнэ.
  • Лордуудын танхим: Хуулийн төсөл лордуудын танхим руу орно. Дээрхтэй ижил шатуудыг дамжина. Лордууд хуулийн төсөлд өөрчлөлт хийвэл нийтийн танхим руу буцааж дахин хэлэлцэнэ. Лордууд парламентын нэг хуралдаантай тэнцхүйц хугацаагаар л хуулийн төслийг хойшлуулж болдог. Төсөв зэрэг мөнгөтэй холбоотой төслийг хэлэлцэх эрхгүй.
  • Хатан хааны зөвшөөрөл: Хуулийн төсөл Хатан хааны албан ёсны зөвшөөрөлгүйгээр хууль болохгүй.
  • Хэрэгжүүлэлт: Хууль тогтоомжийг хэрэгжүүлнэ.
Засгийн газар.

Засгийн газар нь Ерөнхий сайд, сайд нар, дэд сайд нар, яамд, агентлагууд, Засгийн газрын төлөөлөгчийн газрууд, Умард Ирланд, Шотланд, Уэльсд байрлах салбар захиргаад, орон нутгийн захиргаа, нийтийн эзэмшлийн корпорациудаас бүрддэг. Засгийн газар, Сайд нар жилд 50.000 орчим асуудлыг хүлээн авч шийдвэрлэдэг. Ингэхдээ даваа гаргахаас пүрэв гарагуудад өдөр бүр 55 минутыг зарцуулдаг. Засгийн газарт ажилладаг 20 сайдыг Ерөнхий сайд сонгодог. Бүх сайд нар нийтийн болон лордуудын танхимын гишүүн байх ёстой. Сайд солигдохоор "засгийн газар дотоод өөрчлөлт хийв" гэдэг гэнэ.

Шүүх засаглал.

Энэ нь нийтлэг эрх ашгийг хангасан хуулийг тодорхойлж, хууль тогтоох засаглалын гаргасан хууль тогтоомжийг тайлбарладаг шүүх, шүүгчид болон хуульчдаас бүрдсэн эрхзүйн тогтолцоо юм.

“Хэн ч ардчиллыг төгс бөгөөд бүхний хариулт гэж хэлдэггүй. Үнэндээ ардчилал нь засаглалын хамгийн муу хэлбэр гэж хэлсэн нь ч бий. Гэхдээ үүнд үе үе туршин үздэг засаглалын бусад хэлбэрийг оруулахгүй бол шүү дээ.”

Вистон Черчилль /Ерөнхий сайд 1940-1945, 1951-1955/

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.