УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар /2022.10.27/ “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/ тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Энэ тогтоолын төслийг дэмжиж байна. Гэхдээ ямар хэлбэрээр хийх вэ гэдгийг олон талаас нь ярилцаж сайтар анхаарах хэрэгтэй. Өнгөцхөн тооцоход Эрдэнэтийн 3 жилийн орлоготой тэнцэх хэмжээний баялаг тэнд овоолттой байна. Баялгийн менежментээ зөв хийе л дээ. Баялгаас бусад зүйлийг хувийн хэвшилд өгөх хэрэгтэй. харин баялаг дээрээ Монгол улс монополоо тогтоож, бодлогоо хэрэгжүүлж, төр мөнгөтэй болж байж хөгжинө. “Ачит ихт” ХХК анх байгуулагдахад 34% нь төрийн өмч байсан. Яагаад төрийн өмч өнөөдөр байхгүй болсон вэ? Хэн ямар шийдвэр гаргаж үүнийг байхгүй болгосон бэ? “Эрдэнэт концерн” гэдэг байгууллага байхдаа “Эрдмин”-ий 51 хувийг эзэмшиж байгаад одоо 25 хувь болсон байна. Ар Си Эм ХХК 49% байснаа 58%, Дамдинжав гэх иргэн 6.5% болчихож. Энэ шийдвэрийг хэн гаргасан бэ. Төрийн эзэмших хувийг багасгасан шийдвэрийг хэн гаргасан бэ. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
2022-10-27
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар /2022.10.27/ “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/ тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Миний судалдаг мэргэжлийн тухай яриад байгаа юм. Баялгийн хуваарилалтыг хэрхэн зохион байгуулах вэ гэж. Ард түмэнд газрын баялгийг тэгш хүртээх нь төрийн бодлого. Хүргэх аргын тухай асуудал яригдаад байгаа юм. Н.Алтанхуяг гишүүний оруулсан тогтоолын төсөлд юу нь болохгүй байна вэ гэхээр жижиг хэлбэрийн Оюутолгой шиг модель орж ирээд байна. Ямар нэг хөрөнгө оруулалт хийвэл Эрдэнэтийн ард түмэн 34%-ийн өрөнд орно. Өнөөдөр Оюутолгой ямар бэрхшээлтэй байдал руу орчихоод байгаа вэ гэдгийг бүгдээрээ сана даа. Ногдол ашигт найдаад хавханд орчихсон. Бараг 10-20 жил зууралдаж байж одоо тавьсан өрөө тэглэж авч байгаа юм. Анхнаасаа буруу модель гэдэг нь харагдаж байгаа шүү дээ. Дэлхийд үүнийг яаж зохицуулдаг вэ гэхээр хэн ч хөрөнгө оруулж, ашиглаж болно. АМНОТ татвараараа аваад тухайн газар орны ард иргэдэд арай илүү боломж олгож, хуваарилалт хийдэг юм. Энийг Өмнөговь аймагт Оюутолгой төсөлд хийж байгаа. Орон нутгийг хөгжүүлэхийг дэмжих санд жил бүр 3-6 сая америк доллар хийдэг. Энэ нь Оюутолгойн төслөөс орж ирж буй АМНОТ-ос хуваарилагдаж байгаа юм. Улсаараа орчихсон бүтэлгүй моделоос арай гэж салж байж аймаг болгонд ийм модель хийчихвэл дахиад улсаараа өрөнд орно. Яг л тийм юм болно. Хувилбар нь хэн нэгэн хүн үүн дээр ажиллаж болно. Татвар хураамжаас тухайн орон нутгийн иргэдэд арай түлхүү олгоё гэдэг хувилбараар байвал дэлхий дээр бодлого нь зөв явдаг. Канад улсад NeW Gold гээд уурхай бий. Тэнд яг дээрх загвараар хийдэг. Энэ бол хамгийн зөв загвар гэж дэлхийд үнэлэгддэг шүү дээ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар /2022.10.27/ “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/ тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Туваан: Энэ тогтоолын төсөл дан ганц Эрдэнэт биш бусад бүх аймгуудтай холбоотой. Том газар нутаг, том баялагтай цөөхөн ард түмэн байгаа хэрнэ тал хувь нь ядуу амьдарч байгааг ерөөсөө ойлгохгүй байгаа шүү дээ. Хэдхэн олигархуд, мэдээлэл, дарга нарт ойрхон улсууд баялагт эзэн суучихаад дангаараа баяжаад байна. Энэ асуудлыг нийтээрээ ярих цаг болсон. Өмнөговь аймагт жижиг Тавантолгой компани иргэддээ ногдол ашиг өгөөд болоод байна. Яагаад зарим нь болохгүй байна вэ? Яагаад алаг цоог байна вэ. Улсын төсөв хэлэлцсэний дараа Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах цаг болчихсон. Үндсэн хуулийн 6.1 дэх заалтыг мөрдөх ёстой. Газрын хэвлийн доор, дээр байгаа баялаг ард түмний өмч мөн бол эзэн болсон хүмүүст нь өгөөжтэй байдлаар шийдье л дээ. Сөрөг хүчин нэг зүйл ярихаар байнгын хороон дээр эсэргүүцээд, ямар нэг байдлаар унагаах ямар хэрэг байна аа. Тэр байтугай сонин зүйл оруулж ирээд, батлуулаад дэмжигдээд явдаг биз дээ. Эл тогтоолын төслийг Эрдэнэтийнхэн үүнийг дагаад Өмнөговь, Төв аймаг бусад уул уурхайн талаа там болтол ашиглуулаад байгаа газруудын иргэд нь, том байвал аймгаараа цаашлаад улсаараа ашиг хүртэх зөв жишиг рүү явах гаргалгаа гэж харж байгаа юм. Тогтоолын төслийн хувь хуваарилсан тооцоо нь ямар тооцоололтой вэ? Ногдол ашгийг хэн хариуцаж, ямар байдлаар хуваарилах вэ?