Ё.Баатарбилэг У.Хүрэлсүх 2019.02.01 | Vip76.mn

Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдын албан тушаалаас огцрууллаа

Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдын албан тушаалаас огцрууллаа

Өнөөдөр /2019.02.01/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүнийг албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцэж байна. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулав.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Ц.Цогзолмааг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д өргөн мэдүүлжээ.

Саналыг НББСШУБХ-ны хуралдаанаар хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцууллаа. 

Байнгын хороо 2018 оны 12 сарын 11-ний өдрийн хуралдаанаараа асуудлыг хэлэлцэж, Ц.Цогзолмааг албан тушаалаас нь огцруулах саналыг дэмжжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, С.Бямбацогт, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа нар байр сууриа илэрхийллээ.

Байнгын хорооны саналын дагуу Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдын албан тушаалаас чөлөөлье гэсэн саналын томъёоллын дагуу санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн 71.4 хувь нь дэмжлээ.