Өнөөдөр /2019.02.01/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүнийг албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Ц.Цогзолмааг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д өргөн мэдүүлжээ. УИХ-ын гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: “Юуны өмнө 1 жилийн хугацаанд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын гэсэн олон мандаттай өргөн салбарыг удирдан ажиллахад кабинетын дэмжлэгийн үзүүлэн ажилласан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын бусад гишүүдэд талархал илэрхийлье. Мөн 1 жилийн хугацаанд хамтран аижлласан БСШУСЯ-ны хамт олонтойгоо энэ өргөн салбарт хуримтлагдсан олон асуудлуудыг шийдэх зорилго тавин ажилласан. Бидний ажлын үр дүнг цаг хугацаа тавина. Хамт олондоо талархаж байна. Анх ажил авсан үеэс хойш өнөөдрийн хугацаанд бидний ажил шат ахиж 90 гаруй хувьтай дүгнэгдсэн нь хамт олны хүчин чармайлт гэж дүгнэхийг хүсэж байна. Миний хувьд улс төрчийн хувийн шийдвэр гаргасан учраас энэ асуудал хөндөгдөж байгаа. Энэ шийдвэрийг минь хүндэтгэн үзэж байгаад талархалтай байна. Эхлүүлсэн ажлаа дуусгалгүй улс төрчийн хувьд ийм шийдвэр гаргасандаа салбарынханаасаа хүлцэл өчиж байгааг минь хүлээн авна уу? Хэлэх үгийнхээ эцэст Монгол Улсын Ерөнхий сайдаас хичээнгүйлэн хүсэхэд би явж байгаа юм чинь яахав гэж хувиа хичээх ёс зүй надад байхгүй. Тиймээс 3 сарын өмнөөс хууль ёсны томилогдож ирсэн Төрийн нарийн бичгийн дарга туршлагагүй хүн байгаа. Б.Баярсайхан гэж хүн бий. Энэ хүнийг солихгүй бол төрийн ажлыг эрх мэдэл гэж хүлээн авч байгаа тэр хүнийг солихгүй бол салбарын ажил урагшаа явахгүй байгаа шүү гэдгийг эцэст нь хэлье.”
Өнөөдөр /2019.02.01/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүнийг албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Ц.Цогзолмааг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д өргөн мэдүүлжээ. УИХ-ын гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Нохой жилд та бүхэн нохой шиг уралцаад дууслаа. Азийн орнууд гахай жилийг баяжиж арвижих бэлгэдэл гэж үздэг. Тиймээс гарах жилд ард түмнээ баяжуулах, тайван амгалан байхад нь амлалт өгч байгаад баяртай бөйна. Давхар дээл гэж Ц.Элбэгдоржын гаргаж ирсэн үгийг МАН-ынхан бэхжүүлж давхар дээлийн эсрэг жагсаж байсан. Боловсрол, соёл, спортын салбараа өөд нь татмаар байна. Энэ салбар асар их мөнгөтэй салбар. Сайн засаг эрүүл мэнд боловсролын салбараа хөгжүүлж чадсан засгийг хэлнэ. Тиймээс энэ салбарын яамыг тайван амгалан урт хугацаанд удирдуулах ёстой байсан юм. Манайд бол өмнөх сайдын ажлаа уламжлан явдаггүй уралцаж няцаалцдаг хүмүүс. Дараагийн сайдыг Ц.Цогзолмаа сайдаас дээрдүүлээд явах хэрэгтэй. Төрийн нарийн бичгийн дарга нар нь тогтдоггүй. Шүүх дээр маргаантай. Шүүхийн шийдвэр гарсан ч томилдоггүй. Олон сайд нар солигдож байгаа юм чинь сайд нарыг нь дугаарладаг болмоор байна.”
Өнөөдөр /2019.02.01/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүнийг албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Ц.Цогзолмааг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д өргөн мэдүүлжээ. УИХ-ын гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Энэ албан тушаалын халаа сэлгээний асуудлаа өнөөдөр маргаашийн хурлаараа хэлэлцэж дуусгамаар байна. БСШУСЯ-д 2 жилийн дотор 4 сайд өөрчлөгдсөн. ЗТХЯ-д 4 сайд солигдсон. ЗГХЭГ-ын дарга шинээр томилох боллоо. Бид хэрүүлээ хойш тавиад хэлэлцэх асуудлаа яримаар байна. Шөнийн 5 цаг хүртэл албан тушаалын асуудал ярьлаа. Өнөөдөр шөнийн 5 цаг хүртэл суугаад энэ сайд, дарга нарын асуудлыг дуусгамаар байна. УИХ-ын гишүүн л ухаантай хүн байдаг юм биш. Давхар дээлгүй хүнээр сайд хийлгэж болдоггүй юм уу?”
Өнөөдөр /2018.12.11/ НББСШУ-ны байнгын хорооны хуралдаанаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан А.Ундраа гишүүн байр сууриа илэрхийлсэн юм. А.Ундраа: Улстөрчийн хувьд Ц.Цогзолмаа сайд маш зоримог шийд гаргаж, байр суурин дээрээ хатуу зогсож чадаж байгаа. Манай намын эмэгтэйчүүдийн байгууллагын даргын хувьд бахархаж байгаагаа хэлмээр байна. Улстөрч шударга ёсны талд, зарчмын талд зогсож байгааг ард түмэн харж байгаа. Ц.Цогзолмаа сайдыг ажил хариуцаж байх үед манай тойргийн нарны хорооллын сургуулийн асуудал шийдэгдсэн. Бүтэн жил тус хорооллын иргэд энэ сургуулийг улсын сургууль болгохыг хүссэн. Социализмийн үед баригдсан, 3, 4,-р хорооллоос хойш хамгийн олон хүн төвлөрөн суудаг хоёр хорооллын жишээ бол “Нарны хороолол”, “Алтай хотхон”. Энд амьдарч байгаа ард иргэдийн үр хүүхдүүдэд төрийн үйлчилгээг ойртуулж өгөх маш чухал асуудал байсан. 0 гаруй мянган иргэдийн өмнөөс гаргасан шийдвэрт тань талархаж байгаагаа илэрхийлье. Хөгжим бүжгийн коллежийг Хөгжим бүжгийн консерватур болгох чиглэлээр шийдвэр гаргаж өгсөнд мөн талархлаа. Италийн Ласкала театрын захиралыг урьж, мастер класс ажиллуулсан. Консерватур болсон явдалд Ласкала театрын удирдлагууд талархалтай хандаж, цаашдын хамтын ажиллагаагаа сайжруулах боломжтой боллоо гэж илэрхийлсэн. Соёл урлагийг дэмжиж, боловсроын чухал байгууллагын статусыг дэлхийн түвшинд хүргэж өөрчилж өгсөнд энэ байгууллагын хамт олон талархалтай байгаа.
Өнөөдөр /2018.12.11/ НББСШУ-ны байнгын хорооны хуралдаанаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан М.Билэгт гишүүн байр сууриа илэрхийлсэн юм. М.Билэгт: Я.Содбаатар сайдыг чөлөөлж байна гэсэн. Ц.Цогзолмаа сайдыг огцруулж байна гэж байна. Я.Содбаатар сайд ёс зүйн хариуцлага хүлээж чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна гэсэн. Өөрөөр хэлбэл ёс зүйн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн. Гэтэл Ц.Цогзолмаа сайдын хувьд “огцруулна” гэж орж байгааг ойлгохгүй байна. Ц.Цогзолмаа сайд шударга ёсны төлөө, шударга ёсны талд ёс зүйгүй үйлдлийг таслан зогсоохын тулд төрийн өндөр эрх мэдэлтэй албан тушаалтнууд ёс зүйн хариуцлага хүлээлгэдэг болгоё гэдэг талд зогсож, гарын үсэг зурсан. Гэтэл өнөөдөр монголын төр буюу Засгийн газар энэ хүнээ ажлаас нь огруулна гэж оруулж байгаа нь нийгмийг ямар байдалд оруулж байгааг бодох хэрэгтэй. 2018 онд монгол дахь Хүүхдийг ивээх сан, “Өсвөр үеийнхний дуу хоолой” бүлгийн хүүхэд залуус хамтарч судалга аявуулсан. Энэ судалгаагаар хүүхдүүд шударга байдал гэдгийг худал хэлдэггүй, төрийн хуулийг мөрддөг, авлига авч ,өгөхгүй байхыг хэлдэг гэж ойлгодог боловч шударга байх нь баян байхаас чухал боловч тийм байх боломжгүй гэж бараг 80 хувь нь хариулсан байна. Бид хойч ирээдүйгээ ийм болгосон байна. Шударга байдлыг дэнслэх, хүүхдийн ёс суртахуун зан байдал биднээс шалтгаалж ийм болж байна. Урт хугацаандаа таахын аргагүй үр дагавар, нийгмийн хямрал бий болгодог гэдгийг бид 28 жилийн дараа харж байна. Боловсролын сайд нь өөрөө шударга ёс зүйтэй болгох гэсэн зарчим барьсны төлөө Засгийн газар нь огцруулж байгааг юу гэж ойлгох вэ? ЗГХЭГ-ын хуулийн хэлтсийн дарга Л.Өлзийсайхан: БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Засгийн газрын тухай хуулийн 17-р зүйлийн 3, 24-р зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэсэн. Засгийн газрын тухай хуулийн 17.3-т Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ. 24.4-т Засгийн газрын гишүүн шийдвэр мэдэгдэл гаргах, аливаа асуудлаар албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална гэж байдаг. Энэ заалтууд Засгийн газрун тухай хуулийн 5-т заасан Засгийн газрын үйл ажиллагааны зарчим буюу 5.2-т заасан үйл ажиллагааны талаар УИХ-ын өмнө хамтын хариуцлага хүлээх гэсэн зарчмууд дээр үндэслэсэн. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: Я.Содбаатар сайд Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-т биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх хүсэлтээ өргөн мэдүүлсэн бол түүнийг чөлөөлөх саналыг УИХ-д өргөн мэдүүлнэ гэж заасан. Харин Ц.Цогзолмаа сайдын хувьд саяны дурдсан хууль зүйн үндэслэлээр УИХ-ын өмнө хамтын хариуцлага хүлээх зарчим алдагдсан. Кабинетээс гарч байсан тохиолдлууд өмнө нь байсан. Гэхдээ ингэхдээ Ерөнхий сайдад өөрөө саналаа тавиад, үзэл бодлоо илэрхийлж байгаад гарын үсэг зурж байсан. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Шударга ёс гэдэг бол бүх иргэнд тэгш үйлчлэх, Засгийн газрын бүх гишүүнд тэгш боломж олгох хандлагаас эхэлнэ. Нэгээс нь өргөдлийг аваад нөгөөхийг нь огцруулна гэж байгааг санамсаргүй үйлдэл гэж харахгүй байна. Ёс зүйн хариуцлагаа хүлээнэ гэдгээ би өөрөө хэлсэн. Энэ тохиолдолд Я.Содбаатарын өргөдөл гаргасантай яг адил саналыг надад хэлэх бололцоо нь нээлттэй байсан. Нөгөөтэйгүүр хүссэн хүсээгүй өөрийнхөө гаргасан шийдвэр дээр ёс зүйн хариуцлага хүлээе гэдэг мэдэгдлийг хийсэн учраас Засгийн газрын тэргүүний оруулж байгаа саналыг байнгын хорооны гишүүд дэмжээд, миний асуудлыг чөлөөлж өгөхийг хүсч байна.