A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: controllers/law_project.php

Line Number: 90

Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: views/view.php

Line Number: 63

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: views/view.php

Line Number: 66

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined index:

Filename: views/view.php

Line Number: 66

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: views/view.php

Line Number: 67

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: views/view.php

Line Number: 70


Өргөн барьсан:

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: views/view.php

Line Number: 81

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined index:

Filename: views/view.php

Line Number: 81

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: views/view.php

Line Number: 84

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: views/view.php

Line Number: 85

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: views/view.php

Line Number: 85

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: views/view.php

Line Number: 95

Оролцогч 0
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 

1 дүгээр зүйл.

Хуулийн зорилт

            1.1.Энэ хуулийн зорилт нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр (цаашид “хууль тогтоомж” гэж)-ийн төслийг санаачлан боловсруулах, түүнд эрх зүйн магадлан шалгалт хийх, өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, олон нийтэд таниулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах болон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.

 Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

2.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

                        2.1.1.хууль санаачлагч гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээдийг;

                        2.1.2.”хууль санаачлах эрх” гэж хууль санаачлагчаас тодорхой хууль гаргах тухай санал дэвшүүлж, мэргэжлийн түвшинд боловсруулах, боловсруулсан хуулийн төслийг хянаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг;

                        2.1.3.“хууль тогтоомжийн төсөл” гэж хууль санаачлагчаас энэ хуульд заасан шаардлагыг ханган боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн эх бичвэрийг;

                        2.1.4.Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлгэж хууль санаачлагчаас энэ хуульд заасан шаардлагыг ханган боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх Улсын Их Хурлын тогтоолын төслийг.

3 дугаар зүйл.

Нийтлэг зарчим

3.1.Энэ хуулийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчмаас гадна дараах зарчмыг баримтална:

                        3.1.1.ил тод, нээлттэй байх;

                        3.1.2.олон нийтийн оролцоог хангах;

                        3.1.3.ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;

                        3.1.4.судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ.

ХУУЛЬ ТОГТООМЖ САНААЧЛАХ, ТӨЛӨВЛӨХ

4 дүгээр зүйл.

Хууль санаачлах

            4.1.Хууль санаачлагч нь тодорхой хууль гаргах тухай санал дэвшүүлэх тохиолдолд холбогдох хуулийн төслийг энэ хуульд заасан шаардлагад нийцүүлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

            4.2.Иргэн, хуулийн этгээд хуулийн төслийн тухай саналыг хууль санаачлагчид бичгээр уламжилна. Хууль санаачлагч нь уг саналыг үндэслэлтэй гэж үзвэл тухайн асуудлаар хууль санаачилж болно.

5 дугаар зүйл.

Улсын Их Хурлын тогтоол санаачлах

5.1.Улсын Их Хурлын тогтоолыг хууль санаачлах эрх бүхий этгээд санаачилж болно. Хуульд заасан тохиолдолд бусад байгууллага холбогдох саналаа хууль санаачлагчид уламжилна.

5.2.Улсын Их Хурлын дотоод зохион байгуулалт, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагааны тухай тогтоолыг холбогдох Байнгын хороо санаачилж болно.

5.З.Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох тухай гаргах тогтоолд энэ хуулийн 5.1, 5.2 дахь хэсэг хамаарахгүй.

6 дугаар зүйл.

 Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг төлөвлөх

6.1.Засгийн газар тухайн бүрэн эрхийнхээ хугацаанд санаачлах хууль тогтоомжийн талаар урьдчилан төлөвлөж, Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл /цаашид “Үндсэн чиглэл” гэх/-д тусгана.

6.2.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох байгууллагын саналыг авч, нэгтгэн судалсны үндсэн дээр Үндсэн чиглэлийн төслийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн боловсруулна.

6.3.Үндсэн чиглэлийн төсөлд санал өгөх байгууллага нь нийгмийн тухайн харилцааг зохицуулж байгаа хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг судалсны үндсэн дээр уг асуудлаар шинээр хууль гаргах, эсхүл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагыг тодорхойлно.

6.4.Үндсэн чиглэлийн төслийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална

6.5.Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх хуулийн жагсаалт, дэс дарааллыг тогтоохдоо Үндсэн чиглэлд тусгагдсан хууль тогтоомжийн төслийг тэргүүн ээлжинд хэлэлцэх зарчим баримтална.           

6.6.Үндсэн чиглэлд тусгагдаагүй боловч хууль тогтоомжоор зохицуулах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл Засгийн газар холбогдох хууль тогтоомжийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ 

7 дугаар зүйл.

Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын үе шат

7.1.Хууль санаачлагч нь хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг дараах үе шаттайгаар зохион байгуулна:              

7.1.1.энэ хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах;

7.1.2.энэ хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасны дагуу хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг боловсруулж батлах

                        7.1.3.энэ хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу хууль тогтоомжийн төслийг боловсруулах;

                        7.1.4.энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасны дагуу хууль тогтоомжийн төслийн үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоог хийх;

                        7.1.5.эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтээр хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлж, санал авах;

                        7.1.6.хууль тогтоомжийн төсөлд холбогдох төрийн болон мэргэжлийн бусад  байгууллагын саналыг авах;

                        7.1.7.хууль тогтоомжийн төсөлд эрх зүйн магадлан шалгалт хийх эрх бүхий этгээдээс санал, дүгнэлт авах;

                        7.1.8.хууль тогтоомжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх;

                        7.1.9.энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрийг хангаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх

8 дугаар зүйл.

Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг хариуцах

   8.1.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг хууль санаачлагч хариуцан зохион байгуулна.

            8.2.Засгийн газраас санаачлах хууль тогтоомжийн төслийг холбогдох төрийн захиргааны төв байгууллага Үндсэн чиглэлд заасны дагуу, эсхүл Засгийн газрын даалгавраар зохих хүрээ, салбарын асуудлаар хариуцан боловсруулна.

8.3.Хууль санаачлагч нь салбар хоорондын уялдааг хангах зорилгоор холбогдох байгууллагын удирдлагатай тохиролцож, тухайн асуудлыг хариуцсан мэргэжилтнийг хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажилд оролцуулж болно.

             8.4.Хууль санаачлагч хууль тогтоомжийн төсөл боловсруулахад шаардлагатай тооцоо, судалгаа, мэдээ, баримтыг холбогдох хуулийн этгээд, албан тушаалтнаас гаргуулан авах эрхтэй

            8.5.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах явцад холбогдох мэргэжлийн байгууллага, шинжээч, эрдэмтэн,иргэд, хуулийн этгээдээс санал авч, төсөл боловсруулахад харгалзан үзнэ.

9 дүгээр зүйл.

Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах хэлбэр

9.1.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах үйл ажиллагааг дараах хэлбэрээр зохион байгуулна:

                        9.1.1.хууль тогтоомжийн төслийг өөрөө боловсруулах;

            9.1.2.холбогдох байгууллагын мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллуулах;

            9.1.3.хуулийн этгээд, иргэнээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх.

10 дугаар зүйл.

Хууль тогтоомжийн төсөл боловсруулахажлыг санхүүжүүлэх

10.1.Хууль санаачлагч хууль тогтоомжийн төсөл боловсруулахтай холбогдон гарах зардлыг өөрийн төсвөөс санхүүжүүлнэ.

10.2.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг хууль тогтоох үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх зорилгогүйгээр ашгийн бус байгууллага санхүүжүүлж болно.

11 дүгээр зүйл.

Хууль тогтоомжийн төсөл боловсруулах үйл ажиллагааг арга зүйн удирдлагаар хангах

                        11.1.Улсын Их Хурал хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлалыг баталж, мөрдүүлнэ.

                        11.2.Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо нь доор дурдсан аргачлалыг баталж, мөрдүүлнэ:

11.2.1.хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал;

11.2.2.хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал;

11.2.3.хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлал;

11.2.4.хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх аргачлал;

                        11.2.5.хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал.

            11.3.Энэ хуулийн 11.1, 11.2-т заасан аргачлалын төслийг Засгийн газар боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

12 дугаар зүйл.

Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах

            12.1.Хууль санаачлагч нь хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлалын дагуу тодорхойлно.

            12.2.Энэ хуулийн 12.1-д заасан аргачлалаар дараах асуудлыг зохицуулна:

                                    12.2.1.тухайн асуудлыг хууль тогтоомжоор зохицуулах шаардлагатай эсэхийг тодорхойлох;

                                    12.2.2.тухайн асуудлыг шийдвэрлэх зохицуулалтын хувилбаруудыг тодорхойлох;

                                    12.2.3.зохицуулалтын хувилбаруудын эерэг болон сөрөг талуудыг харьцуулан судлах;   

                                    12.2.4.Монгол Улсын Үндсэн хуульд нийцэх эсэхийг судалж, дүгнэх 

                                   12.2.5.хүний эрх, нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх үр нөлөөг урьдчилан тооцсоны үндсэн дээр уг асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй хувилбарыг тодорхойлох.    

13 дугаар зүйл.

          Хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг боловсруулах

            13.1.Хууль санаачлагч хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсны үндсэн дээр үзэл баримтлалын төслийг боловсруулна.

            13.2.Үзэл баримтлалын төсөлд дараах асуудлыг тусгана                       

                        13.2.1.хууль тогтоомжийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага;

                        13.2.2.хууль тогтоомжийн зорилго, ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ;

                        13.2.3.хууль тогтоомж батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал;

                        13.2.4.хууль тогтоомжийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай хэрхэн уялдах, хуулийг хэрэгжүүлэхэд шинээр боловсруулах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болсонд тооцох хууль тогтоомжийн талаарх санал.

           13.3.Энэ хуулийн 13.2.1-д заасан үндэслэл, шаардлагад тухайн хууль тогтоомжийнтөслийг боловсруулах болсон үндэслэл, шаардлагыг тодорхой тайлбарлаж тусгана.

14 дүгээр зүйл.

Хууль тогтоомжийн төслийн үзэлбаримтлалыг батлах

   14.1.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн өөрийн санаачилсан хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, батална.

            14.2.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн нь боловсруулах хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлж болно. Энэ тохиолдолд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн зөвлөмж гаргана           

            14.3.Засгийн газрын санаачлах хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.

            14.4.Хууль тогтоомжоор зохицуулах нийгмийн харилцаа нь Засгийн газрын хэд хэдэн гишүүний эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байвал хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагууд нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.

            14.5.Төрийн захиргааны төв байгууллага санхүү, төсөв, татварын чиглэлээр боловсруулсанхууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг санхүү, төсөв болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.

            14.6.Олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг тухайн гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, гадаад хэрэг болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.

14.7.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага доор дурдсан нийгмийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг дангаар батална 

                        14.7.1.төрийн байгуулалт, эрүү, иргэний зэрэг нийтлэг харилцаа;

                        14.7.2.Засгийн газрын гишүүдийн эрхлэх ажлын хүрээнд хамаарахаар хуульд тусгайлан зааснаас бусад асуудал.

            14.8.Төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг энэ хуулийн 14.3-14.6-д заасан төрийн захиргааны төв байгууллага 30 хоногийн дотор хянан үзэж, доор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргана:

                        14.8.1.төслийг дэмжиж хамтран батлах;

                        14.8.2.төслийг дахин боловсруулах санал гаргаж, буцаах;

                      14.8.3.тухайн харилцааг хуулиар зохицуулах шаардлагагүй тухай дүгнэлт гаргах.

            14.9.Энэ хуулийн 14.8.2, 14.8.3-т заасны дагуу хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг хянасан талаарх санал, дүгнэлтэд үндэслэлийг тодорхой заана.

15 дугаар зүйл.

 Хууль тогтоомжийн төсөл боловсруулах

            15.1.Хууль тогтоомжийнтөслийг үзэл баримтлалд нь нийцүүлэн боловсруулна.

            15.2.Хууль тогтоомжийн төслийг энэ хуулийн Дөрөвдүгээр бүлэг болон 11.1.1-д заасан аргачлалын дагуу боловсруулна.

15.3.Хууль тогтоомжийн төсөл боловсруулахдаа бусад хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, тэдгээрийг дагаж гарах шийдвэрийн төслийг хамт боловсруулж, холбогдох тооцоо, судалгаа хийсэн байна.          

                        15.4.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хууль тогтоомжийн төсөл боловсруулахад нь зориулж, төрийн захиргааны төв болон бусад байгууллагад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч болно.

16 дугаар зүйл.

Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх

16.1.Хуульсанаачлагч нь хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг хууль тогтоомжийн төслийн үр нөлөөний үнэлгээ хийх аргачлалын дагуу үнэлнэ.   

16.2.Энэ хуулийн 16.1-д заасан аргачлалд дараах асуудлыг тусгана: 

16.2.1.хууль тогтоомжийн төсөл, эсхүл түүний зарим зүйл, заалтын зохицуулалтын практикт хэрэгжих боломж, харилцан уялдаа зэргийг тооцож шинжилгээ хийх; 

16.2.2.хууль тогтоомжийн төслийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах;

16.2.3.хууль тогтоомжийн төслийг батлан хэрэгжүүлснээр үүсэж болзошгүй, урьдчилан тооцоогүй үр дагаврыг тодорхойлох. 

16.3.Хууль тогтоомжийн төслийг батлан хэрэгжүүлснээр гарах үр нөлөөг тооцсоны үндсэн дээр шаардлагатай бол тухайн хууль тогтоомжийн төсөл, эсхүл түүний зарим зүйл, заалтыг дахин боловсруулна. 

17 дугаар зүйл.

Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах  зардлыг тооцох 

            17.1.Хууль тогтоомжийн төслийг баталснаар тухайн хууль тогтоомжийн үйлчлэх хүрээнд хамрагдах иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын үйл ажиллагаанд үүсэх зардлын тооцоог тухай бүр гаргаж, зардал, үр өгөөжийн харьцаагхууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг тооцох аргачлалын дагуу тодорхойлно.  

17.2.Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах болон мөн хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэхэд хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг тооцох аргачлалыг баримталж болно. 

18 дугаар зүйл.

Хууль тогтоомжийн төсөлд эрх зүйн магадлан шалгалт хийх 

18.1.Засгийн газраас санаачилсан хууль тогтоомжийн төсөл энэ хуульд заасан шаардлагыг хангасан эсэхэд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрх зүйн магадлан шалгалт хийнэ. 

18.2.Хууль санаачлагчийн боловсруулсан хууль тогтоомжийн төсөл энэ хуульд заасан шаардлагыг хангасан эсэхэд Улсын Их Хурлын Тамгын газар эрх зүйн магадлан шалгалт хийнэ.

19 дүгээр зүйл.

Засгийн газрын санаачилсан хууль тогтоомжийн төсөлд санал авах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх          

               19.1.Төрийн захиргааны төв байгууллагын боловсруулсан хуулийн төсөлд холбогдох төрийн захиргааны төв байгууллага 30 хоногийн дотор саналаа өгнө. 

            19.2.Энэ хуулийн 19.1-д заасан хугацаанд саналаа ирүүлээгүй бол тусгайлан өгөх саналгүй гэж үзнэ. 

  19.3.Төрийн захиргааны төв байгууллага нь боловсруулсан хууль тогтоомжийн төсөлдөө төрийн захиргааны төв болон холбогдох бусад төрийн байгууллагын саналыгавч, үндэслэлтэй гэж үзвэл төсөлд тусгана. Төрийн захиргааны төв байгууллагын саналд тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гарын үсэг зурсан байна. 

19.4.Төрийн захиргааны төв байгууллага боловсруулсан хууль тогтоомжийн төслөө Сайдын зөвлөлөөр хэлэлцүүлcний дараа холбогдох бусад бичиг баримтын хамт хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулахаар хүргүүлнэ. Хууль тогтоомжийн төсөл нь төсвийн зардал нэмэгдүүлэх, орлого бууруулах үр дагаврыг бий болгохоор бол санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулахаар хүргүүлнэ. 

19.5.Хууль тогтоомжийн төсөл энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь уг төслийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад үндэслэл бүхий тайлбарын хамт буцаана. 

19.6.Энэ хуулийн 19.5-д заасны дагуу хууль тогтоомжийн төслийг буцаасан  тохиолдолд төрийн захиргааны төв байгууллага нь төслийг дахин боловсруулж, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулахаар хүргүүлнэ. 

            19.7.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газраас санаачилсан хууль тогтоомжийн төсөл нь төсвийн зардал нэмэгдүүлэх, орлого бууруулах эсэхийг эцэслэн хянаж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгоно.

            19.8.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газраас санаачилсан хууль тогтоомжийн төсөл нь энэ хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхийг эцэслэн хянаж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгоно. 

            19.9.Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгоно.          

            19.10.Энэ хуулийн 19.7-19.9-д заасан зөвшөөрлийг бичгээр үйлдэнэ. 

            19.11.Энэ хуулийн 19.10-т заасан зөвшөөрлийг авсны үндсэн дээр төрийн захиргааны төв байгууллага боловсруулсан хууль тогтоомжийн төслөө Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ. 

            19.12.Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тухайн хууль тогтоомжийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, Үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцсэн эсэх болон уг хууль тогтоомжийн төсөл бусад хууль тогтоомжтой уялдсан эсэхийг хянана. 

            19.13.Хууль тогтоомжийн төсөл нь энэ хуулийн 19.12-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газар холбогдох байгууллагад нь тодорхой үндэслэл, тайлбарын хамт буцаана.

20 дугаар зүйл.

Ерөнхийлөгч, Улсын Их Хурлынгишүүний санаачилсан хууль тогтоомжийн төсөлд Засгийн газрын санал, дүгнэлтийг авах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх

            20.1.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн нь боловсруулсан хууль тогтоомжийн төслийг санал, дүгнэлт авахаар Засгийн газарт хүргүүлнэ.          

            20.2.Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хууль тогтоомжийн төслийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг бэлтгүүлэхээр хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. 

            20.3.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хууль тогтоомжийн төслийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор Засгийн газрын бусад гишүүд, холбогдох байгууллагад хүргүүлнэ 

            20.4.Энэ хуулийн 20.3-т заасан байгууллага, албан тушаалтан нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хууль тогтоомжийн төсөлд өгөх саналыг тухайн хууль тогтоомжийн төслийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор бэлтгэж, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

            20.5.Төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 20.4-т заасан хугацаанд саналаа ирүүлээгүй бол тусгайлан өгөх саналгүй гэж үзнэ. 

            20.6.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газрын бусад гишүүдээс ирүүлсэн саналыг Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөлд тусгахдаа дараах зарчмыг баримтална 

                        20.6.1.зарчмын шинжтэй саналуудыг нэг бүрчлэн томьёолох;

                        20.6.2.хэл зүй, найруулга, томьёоллын шинжтэй саналуудыг багцлах.                    

            20.7.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 20.4-т заасан хугацаа өнгөрсөн өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг бэлтгэж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ. 

            20.8.Засгийн газрын Хэрэг эрхлэх газар санал, дүгнэлтийн төслийг энэ хуулийн 20.7-д заасны дагуу хүлээн авсан өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ. 

            20.9.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хууль тогтоомжийн төслийн талаарх Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг бэлтгэж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлнэ. Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөлд дараах асуудлыг тусгана:

                        20.9.1.тухайн хууль тогтоомжийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, Үндсэн чиглэлд нийцэж байгаа эсэх; 

                        20.9.2.тухайн хууль тогтоомжийн төсөл бусад хууль тогтоомжтой уялдсан эсэх; 

                        20.9.3.тухайн хууль тогтоомжийн төсөл энэ хуульд заасан шаардлагыг хангасан эсэх.

            20.10.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хууль тогтоомжийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлага, Төсвийн тухай хуульд заасан төсвийн бусад шаардлага, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг хангаж байгаа эсэх талаарх Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг бэлтгэж, энэ зүйлийн 20.4-т заасан хугацаанд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ. 

            20.11.Засгийн газар санал, дүгнэлтээ ажлын 30 өдрийн дотор хууль санаачлагчид хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд хууль санаачлагчтай тохиролцон түүний бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн энэ хугацааг сунгаж болно. 

            20.12.Засгийн газар энэ хуулийн 20.11-д заасан хугацаанд саналаа ирүүлээгүй бол тусгайлан өгөх саналгүй гэж үзнэ. 

            20.13.Засгийн газар энэ хуулийн 20.1-д заасан хууль тогтоомжийн төсөл нь Монгол Улсын  Үндсэн хууль, бусад хууль болон эрх зүйн бодлогод нийцээгүй, энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд уг дүгнэлтийг хууль зүйн  асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд заавал танилцуулна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТӨРӨЛ, БҮТЭЦ, ХЭЛБЭР,ЭХ БИЧВЭРТ ТАВИХ ШААРДЛАГА

21 дүгээр зүйл.

Хуулийн төслийн төрөл

21.1.Хуулийн төсөл дараах төрөлтэй байна:

21.1.1.анхдагч хуулийн төсөл;

21.1.2.хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл;

21.1.3.хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

21.1.4.багц хуулийн төсөл.

22 дугаар зүйл..

 Анхдагч хуулийн төсөл

 

            22.1.Хууль санаачлагч нь нийгмийн харилцааны төлөв байдал, тулгамдсан асуудлыг судалсны үндсэн дээр шинээр үүссэн харилцааг хуулиар зохицуулах шаардлагатай, эсхүл тухайн нийгмийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан шинэ хуулиар зохицуулах шаардлагатай гэж үзвэл анхдагч хуулийн төсөл боловсруулна.

22 дугаар зүйл..

 Анхдагч хуулийн төсөл

 

            22.1.Хууль санаачлагч нь нийгмийн харилцааны төлөв байдал, тулгамдсан асуудлыг судалсны үндсэн дээр шинээр үүссэн харилцааг хуулиар зохицуулах шаардлагатай, эсхүл тухайн нийгмийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан шинэ хуулиар зохицуулах шаардлагатай гэж үзвэл анхдагч хуулийн төсөл боловсруулна.

22 дугаар зүйл..

 Анхдагч хуулийн төсөл

 

            22.1.Хууль санаачлагч нь нийгмийн харилцааны төлөв байдал, тулгамдсан асуудлыг судалсны үндсэн дээр шинээр үүссэн харилцааг хуулиар зохицуулах шаардлагатай, эсхүл тухайн нийгмийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан шинэ хуулиар зохицуулах шаардлагатай гэж үзвэл анхдагч хуулийн төсөл боловсруулна.

22 дугаар зүйл.

Анхдагч хуулийн төсөл

22.1.Хууль санаачлагч нь нийгмийн харилцааны төлөв байдал, тулгамдсан асуудлыг судалсны үндсэн дээр шинээр үүссэн харилцааг хуулиар зохицуулах шаардлагатай, эсхүл тухайн нийгмийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан шинэ хуулиар зохицуулах шаардлагатай гэж үзвэл анхдагч хуулийн төсөл боловсруулна.

23 дугаар зүйл.

   Хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл

            23.1.Нийгмийн харилцааны тулгамдсан асуудлыг харгалзан тухайн хуульд нэмэлт оруулах, хуулийн зарим зүйл, заалтыг өөрчлөн найруулах, хуулийг бүхэлд нь, эсхүл тодорхой зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох асуудлаар хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулна.

23.2.Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэд хэдэн  хуульд нэгэн зэрэг өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газар санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно. Энэ тохиолдолд өөрчлөлт оруулж байгаа хууль тус бүрт үзэл баримтлалыг тодорхойлох шаардлагагүй. 

   23.3.Хуулийн өөрчлөлтийг хуулийн анхдагч эх бичвэрт оруулна.

  23.4.Тухайн хуульд зөвхөн нэмэлт оруулах бол “нэмэлт оруулах тухай", зөвхөн өөрчлөлт оруулах бол “өөрчлөлт оруулах тухай”, нэмэлт, өөрчлөлт аль алийг нь оруулах бол “нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “хүчингүй болсонд тооцох тухай” гэж хуулийн төслийг ялгавартай нэрлэнэ.    

            23.5.Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь дараах төрөлд хуваагдана: 

            23.5.1.хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

            23.5.2.хуульд нэмэлт оруулах тухай;

            23.5.3.хуульд өөрчлөлт оруулах тухай;

            23.5.4.хууль, хуулийн зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай. 

            23.6.Хуульд оруулах өөрчлөлтийг зөвхөн нэг хуульд хамааруулж хийх бөгөөд өөрчлөлт орж байгаа хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтын дугаарыг тодорхой бичнэ. 

  23.7.Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зүйлийн гарчиг тавилгүйгээр зүйлийн агуулгыг  дугаарын хойноос шууд бичнэ. 

  23.8.Хуулийн нэг зүйлд хэд хэдэн өөрчлөлт оруулж байгаа бол өөрчлөлт тус бүрийг бие даасан заалт болгон тэмдэглэнэ. 

            23.9.Өөрчлөлт оруулж байгаа зүйл, хэсэг, заалтын зарим нэр томьёо, үг хэллэгийг өөрчилсөн буюу хассанаар түүний утга агуулга нэг мөр ойлгогдохооргүй байвал түүнийг өөрчлөн найруулна.  

            23.10.Хүчингүй болсонд тооцож байгаа хуулийн төслийн заалтад тухайн хуулийн хүчингүй болсонд тооцох бүх зүйл, хэсэг, заалтыг тусгана

24 дүгээр зүйл.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

            24.1.Дараах тохиолдолд хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулна:

                        24.1.1.өмнө нь тухайн хуулийн нийт заалтын тавиас дээш хувьд нь нэмэлт, өөрчлөлт орсон бол;

                        24.1.2.хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны улмаас хуулийн бүтэц, уялдаа алдагдахад хүрэх, эсхүл тухайн хуулийн нийт заалтын тавиас дээш хувьд нэмэлт, өөрчлөлт орох бол;

                        24.1.3.хуулийн үзэл баримтлалыг бүхэлд нь өөрчлөхөд хүргэсэн нэмэлт, өөрчлөлт орох тохиолдолд;                      

                        24.1.4.тухайн хуулиар зохицуулж байгаа нийгмийн харилцааны төлөв байдал, агуулгад ихээхэн өөрчлөлт гарч, түүнтэй уялдуулан хуулийг шинэчлэн батлах шаардлагатай болсон.                       

24.2.Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулахдаа анхдагч хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулна.

25 дугаар зүйл.

Багц хуулийн төсөл

25.1.Тодорхой салбарын хоорондоо уялдаатай хэд хэдэн хуулийн төслийг  нэгэн зэрэг боловсруулах шаардлагатай гэж үзвэл Засгийн газраас багц хуулийн төслийг өргөн мэдүүлнэ. Энэ тохиолдолд хууль тус бүрийн үзэл баримтлалыг тодорхойлно.

26 дугаар зүйл.

 Хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалт

26.1.Хуулийг дагаж мөрдөх журмаар зөвхөн дараах асуудлыг зохицуулна:           

               26.1.1.хууль бүхэлдээ, эсхүл хуулийн тодорхой анги, хэсэг, бүлэг, зүйл, заалт хүчин төгөлдөр үйлчилж эхлэх нөхцөл; 

               26.1.2.хууль хэрэгжүүлэхтэй холбоотой зохион байгуулалт, шилжилтийн үе шатны бэлтгэлийг хангах, шинэ бүтэц,  ажлыг гүйцэтгэх нөхцөл; 

               26.1.3.өмнө үйлчилж байсан хууль, эрх зүйн зохицуулалтын дагуу үүссэн харилцаа, иргэн, хуулийн этгээдийн эрх, үүргийг шинэ хуулийн дагуу хэрхэн хамгаалах, хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах, өөрчлөх, хүчингүй болсонд тооцох болон сөрөг үр дагаврыг арилгах нөхцөл, арга зам, хариуцлагыг зохицуулах хэлбэр; 

               26.1.4.хууль үйлчилж эхэлсэнтэй холбоотой аливаа зардал, нөхөн олговор, хохирлыг нөхөн төлөх нөхцөл; 

               26.1.5.өмнөх хууль, эрх зүйн зохицуулалт, тэдгээрийн зарим хэсэг хүчин төгөлдөр үйлчлэх тодорхой нөхцөл, тохиолдол; 

               26.1.6.хууль буцаж үйлчлэх онцгой тохиолдол.

27 дугаар зүйл.

Хуулийн төслийн бүтэц, хэлбэр

   27.1.Хуулийн төсөл дараах бүтэцтэй байна:

27.1.1.хуулийн төслийн гарчиг;

       27.1.2.хуулийн төслийн бүтцийн үндсэн нэгж болох зүйл;

       27.1.3.зүйлийн доторх хэсэг;

       27.1.4.хэсгийн доторх заалт;

      27.1.5.заалтын доторх дэд заалт;

      27.1.6.шаардлагатай бол бүлэг, дэд бүлэг, хэсэг, дэд хэсэг, анги.

27.2.Хуулийн төслийн бүтэц нь дараах шаардлагыг хангасан байна 

27.2.1.зүйл нь хоорондоо уялдаа холбоо, дэс дараалал бүхий, агуулгыг нь товч илэрхийлсэн гарчиг, нэгдсэн дугаартай байна;

27.2.2.бие даасан санаа бүрийг зүйлд тусгана;

27.2.3.бие даасан санаа нь хэд хэдэн өгүүлбэрээр илэрхийлэгдэж байвал зүйлийг хэсэгт хуваана;

27.2.4.заалт нь аль болох нэг өгүүлбэрээс бүрдсэн байна;

27.2.5.зүйлүүдийг сэдвээр нь бүлэглэж, бүлгийг хэсэг, ангид нэгтгэж болно.

27.З.Хуулийн төслийн бүтцийг дараах хэлбэрт оруулж байрлуулна:

27.3.1.хуулийн төслийн гарчиг;

27.3.2.нийтлэг хэм хэмжээ тогтоож байгаа зүйлийг нэгтгэсэн "ерөнхий анги", эсхүл "нийтлэг үндэслэл" гэсэн бүлэг, хэсэг;

27.3.3.нэр томьёоны тайлбар;

27.3.4.тусгайлсан хэм хэмжээ тогтоож байгаа зүйлийг нэгтгэсэн "тусгай анги" буюу, эсхүл агуулгаар нь бүлэг, хэсэг болгосон эрх зүйн хэм хэмжээ;

27.3.5.иргэн, хуулийн этгээдээс үйл ажиллагаа явуулах журам, тэдгээрийн эрх, үүрэг;

27.3.6.онцгойлон үзэх нөхцөл байдал;

27.3.7.хариуцлага тогтоож байгаа хэм хэмжээ;

27.3.8.хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалт;

27.3.9.шаардлагатай бол хууль хүчин төгөлдөр болох тухай хэм хэмжээ;

27.3.10.бусад зүйл.

  27.4.Хуулийн төслийн гарчиг нь дараах зүйлээс бүрдэнэ:

                        27.4.1.“Монгол Улсын хууль” гэсэн толгой;

                        27.4.2.хуулийг баталсан он, сар, өдөр /араб тоогоор бичнэ./;

                        27.4.3.хуулийг баталсан газар /хот/-ын нэр;

27.4.4.агуулгыг товч, тодорхой илэрхийлсэн хуулийн нэр.         

            27.5.Энэ хуулийн 27.4.4-т заасан хуулийн нэрийг дан том үсгээр бичих бөгөөд  дараах төрөлтэй байна:           

                        27.5.1.тухайлсан нь:”… тухай” гэсэн үгээр төгсгөнө. /Ашигт малтмалын тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай г.м/                

                        27.5.2.оноосон нь:”… -ийн хууль” гэдэг үгээр төгсгөнө. /Иргэний хууль, Авлигын эсрэг хууль г.м/    

   27.6.Хуулийн төслийн бүтцийн хэсгийг дараах байдлаар дугаарлана: 

27.6.1.ангийг ром тоогоор эсхүл бичгээр;

27.6.2.бүлгийг бичгээр;

27.6.3.зүйлийг араб тоогоор, ард нь "дүгээр" эсхүл "дугаар" зүйл гэж бичгээр /1 дүгээр зүйл. г.м/; 

27.6.4.хэсгийг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1.1. г.м./;

27.6.5.хэсгийн доторх заалтыг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1.1.1.г.м/; 

27.6.6.заалтын доторх дэд заалтыг үсгээр /1.1.1.а. г.м/.           

27.7.Зохицуулах харилцааны онцлогоос хамаарч шаардлагатай тохиолдолд хуулийн төслийн бүтцийн хэсгийг дараах байдлаар дугаарлаж болно: 

            27.7.1.зүйлийг дугаарлахдаа өмнө нь баруун талдаа цэгтэй тухайн бүлгийн дугаарыг араб тоогоор бичиж, ард нь "дүгээр" эсхүл "дугаар" гэж бичгээр /1.1. дүгээр зүйл г.м/; 

27.7.2.хэсгийг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1. г.м./;

27.7.3.хэсгийн доторх заалтыг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1.1.г.м/; 

27.7.4.заалтын доторх дэд заалтыг үсгээр /1.1.а. г.м/. 

   27.8.Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн заалтуудыг дараах  дарааллаар байрлуулна: 

27.8.1.хуульд нэмэлт оруулах;

27.8.2.хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг өөрчлөн найруулах;

27.8.3.хуулийн зарим нэр томьёо, үг өгүүлбэрийг  өөрчлөх;

27.8.4.хасах үг, өгүүлбэр; 

27.8.5.хүчингүй болсонд тооцох зүйл, хэсэг, заалт;

27.8.6.шаардлагатай бол хуулийг дагаж мөрдөх хугацаа.

   27.9.Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зүйл доторх заалтыг баруун талдаа хаалт бүхий араб тоогоор дугаарлана /1) г.м/. 

  27.10.Хуульд шинээр нэмэгдэх зүйл нь анхдагч эх бичвэрийн тухайн зүйл заалтаас салшгүй утга агуулгатай бол дугаарыг тэмдэглэхдээ баруун дээд өнцөгт нь жижиг араб тоогоор дугаарлана. /521 дүгээр зүйл г.м/

28 дугаар зүйл.

Хуулийн төслийн эх бичвэрийн агуулгад тавих нийтлэг шаардлага

   28.1.Хуулийн төслийн агуулга дараах нийтлэг шаардлага хангасан байна:

                        28.1.1.Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн, бусад хуультай уялдсан байх;

                        28.1.2.тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд хамаарах асуудлыг бүрэн тусгасан байх; 

                        28.1.3.тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцааны хүрээнээс хальсан асуудлыг тусгахгүй байх;

                        28.1.4.тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд үл хамаарах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу хүчингүй болсонд тооцох тухай заалт тусгахгүй байх 

                        28.1.5.зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилгүй байх;

                        26.1.6.хэм хэмжээ тогтоогоогүй, тунхагласан шинжтэй буюу нэг удаа хэрэгжүүлэх заалт тусгахгүй байх 

                        28.1.7.бусад хуулийн заалтыг давхардуулан заахгүйгээр шаардлагатай бол түүнийг иш татах, энэ тохиолдолд ишлэлийг тодорхой хийж, хуулийн нэр болон хэвлэн нийтэлсэн албан ёсны эх сурвалжийг бүрэн гүйцэд заасан байх; 

                        28.1.8.шаардлагатай бол хуулийн зорилт, тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцаа, хамрах хүрээ, эрх зүйн харилцаанд оролцогчоос удирдлага болгох, харгалзан үзэх нөхцөл /гипотези/, тэдгээрийг биелүүлэх журам, эрх, үүрэг /диспозици/, онцгойлон үзэх нөхцөл байдал, эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээг төрөлжсөн хуульд тодорхой заасан байх; 

                        28.1.9.шаардлагатай тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болох хугацаа, хууль буцаан хэрэглэх тухай заалт, хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалт, хуулийн зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох, хасах санал; 

                        28.1.10.шаардлагатай тохиолдолд бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хууль хүчингүй болсонд тооцох тухай дагалдах хуулийн төслийг боловсруулсан байх.

29 дүгээр зүйл.

Хуулийн төслийн хэл зүй, найруулгад тавих нийтлэг шаардлага

            29.1.Хуулийн төслийн хэл зүй, найруулга дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:

29.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог хэрэглэх; 

29.1.2.нэг нэр томьёогоор өөр өөр ойлголтыг илэрхийлэхгүй байх;

29.1.3.үг хэллэгийг монгол хэл бичгийн дүрэмд нийцүүлэн хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих;                    

       29.1.4.хүч оруулсан нэр томьёо хэрэглэхгүй байх;

29.1.5.жинхэнэ нэрийг ганц тоон дээр хэрэглэх. 

  29.2.Төрийн хэлний зөвлөлийн дэргэд хууль зүйн нэр томьёог шинжлэх ухааны үндэслэлтэй оноон тогтоох, жигдлэн хэвшүүлэх, нэр томьёотой холбогдсон асуудлаар зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий Хууль зүйн хэлний салбар зөвлөл ажиллана.            

  29.3.Хууль зүйн хэлний салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хууль зүйн болон соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална. 

  29.4.Хуулийн төсөлд дараах тохиолдолд нэр томьёоны тайлбар хийнэ: 

29.4.1.нэр томьёо нь олон утгатай бол;

       29.4.2.нэр томьёо нь өргөн утгатай бөгөөд түүнийг нарийвчлан тодорхойлох шаардлагатай бол; 

       29.4.3.шинээр бий болсон ойлголт буюу нэр томьёо нь нийтэд ойлгомжгүй бол. 

   29.5.Хуулийн төсөлд дараах тохиолдолд гадаад хэлний нэр томьёо хэрэглэж болно: 

       29.5.1.уг нэр томьёог оноосон нэр монгол хэлэнд байхгүй бол;

       29.5.2.уг нэр томьёог олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэж хэвшсэн бол;

       29.5.3.уг нэр томьёог Монгол Улсын олон улсын гэрээнд хэрэглэж байгаа бол.           

            29.6.Нэр томьёо нь нэг утга агуулгаар нийт хуулийн хэмжээнд хэрэглэгдэх бол түүний тодорхойлолтыг уг хуулийн “Нийтлэг үндэслэл” гэсэн бүлэгт оруулан заана. Хуулийн төсөлд тодорхойлолт өгсөн хэд хэдэн нэр томьёо байгаа бол тэдгээрийг “Хуулийн нэр томьёоны тодорхойлолт” гэсэн гарчигтай зүйлд нэгтгэнэ.       

            29.7.Нэр томьёо нь тодорхой утга агуулгаар зөвхөн зүйл, хэсэг, заалтын хүрээнд хэрэглэгдэх бол түүний тодорхойлолтыг уг зүйл, хэсэг, заалтын дотор байрлуулж, түүний үйлчлэх хүрээг тодорхой заана.  

30 дугаар зүйл.

Хуулийн төсөлд товчлол хэрэглэх

  30.1.Хуулийн төсөлд олон дахин давтагдаж байгаа нэг ойлголт, нэр томьёог хэд хэдэн үгээр илэрхийлэх тохиолдолд тэдгээрийг цөөн үгээр хэрэглэх зорилгоор товчлол хэрэглэнэ. 

  30.2.Дараах тохиолдолд товчлол хэрэглэхгүй: 

30.2.1.хуулийн нэр, бүлэг, зүйлийн гарчигт;

30.2.2.тухайн үг олон удаа давтагдаагүй бол;

30.2.3.бусад хуульд хэрэглэсэн нэр томьёотой андуурахуйц байгаа бол.

31 дүгээр зүйл.

Хуулийн төсөлд ишлэл хэрэглэх

            31.1.Хуулийн давхардал, зөрчил гарахаас сэргийлэх, ойлгож хэрэглэхэд хялбар болгох зорилгоор өөр хуульд байгаа, эсхүл тухайн хуульд нэгэнт туссан асуудлыг дахин дурдах бол ишлэл хэрэглэнэ. 

  31.2.Хуульд бусад хуулиас ишлэл хийхдээ тухайн заалтыг эх бичвэрээр нь хуулбарлахыг хориглоно.

32 дугаар зүйл.

Хуулийн төслийн танилцуулга 

32.1.Хууль санаачлагч хуулийн төслийн танилцуулга бэлтгэнэ. 

32.2.Хуулийн төслийн танилцуулгад дараах мэдээллийг тусгана: 

32.2.1.хуулийн төсөл боловсруулсан зорилго, ач холбогдол;

32.2.2.тухайн харилцааг урьд нь хууль, эрх зүйн бусад актаар зохицуулж ирсэн байдал; 

32.2.3.хуулийн төслийг боловсруулахтай холбогдуулан хууль санаачлагчаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ; 

32.2.4.хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийн үр дүн;

32.2.5.гадаад орны туршлага, бусад судалгаа, шинжилгээний тайлангийн дүгнэлт.

33 дугаар зүйл.

Олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөлд тавих нэмэлт шаардлага         

            33.1.Олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөлд тухайн гэрээний хянан баталгаажуулсан монгол хэлний орчуулгыг хавсаргана.

            33.2.Олон улсын гэрээний орчуулгыг тухайн гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан гүйцэтгэж, гадаад хэргийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэх асуудлын хүрээнд хянан баталгаажуулна.

ТАВДУГААР БҮЛЭГ.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ

БОЛОВСРУУЛАХ, ӨРГӨН МЭДҮҮЛЭХ

34 дүгээр зүйл.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн эх бичвэрт тавих шаардлага 

            34.1.Тогтоолын төсөл нь дараах шаардлагыг хангасан байна:

                        34.1.1.Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн, бусад хууль болон Монгол Улсын олон улсын гэрээний заалттай уялдсан байх;

                        34.1.2.хуулийн заалтыг давтахгүй байх;

                        34.1.3.хариуцлагын хэм хэмжээ заахгүй байх

35 дугаар зүйл. Тогтоолын төслийн бүтэц

35.1.Тогтоолын төсөл нь дараах бүтэцтэй байна:

          35.1.1.тогтоолын төслийн гарчиг;

          35.1.2.тэмдэглэх хэсэг /шаардлагатай бол/;

          35.1.3.тогтоох хэсэг;

          35.1.4.шаардлагатай бол урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болсонд тооцох тухай хэсэг; 

          35.1.5.шаардлагатай бол тогтоол хүчин төгөлдөр болох хугацаа.           

            35.2.Тогтоолын төслийн гарчиг нь дараах хэсгээс бүрдэнэ:                

                           35.2.1."Монгол Улсын Их Хурлын тогтоол” гэсэн толгой;

                           35.2.2.баталсан он, сар, өдөр /араб тоогоор бичнэ/;

                           35.2.3.тогтоол баталсан газар /хот/-ын нэр;

                           35.2.4.тогтоолын нэр. Тогтоолын нэр нь “… тухай” гэж төгсөнө. 

35.3.Тогтоолын төслийн тэмдэглэх хэсэгт уг тогтоол гарах болсон үндэслэл, шаардлагыг товч тодорхой дурдаж, хуулийн заалтыг аль болохоор үндэслэсэн байна.

35.4.Тогтоолын төслийн тогтоох хэсэгт уг тогтоолоор шийдвэрлэх асуудлыг энгийн, ойлгомжтой байдлаар томьёолж бичнэ. 

35.5.Тогтоолын төслийн бүтцийн үндсэн нэгж нь заалт байх бөгөөд шаардлагатай тохиолдолд түүнийг дэд заалтад хувааж болно. 

            35.6.Шаардлагатай тохиолдолд тогтоол хавсралттай байж болох бөгөөд энэ тухай заалтыг “… -ыг хавсралтаар баталсугай.”, эсхүл “… -ыг 1,2,3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.” гэж томьёолно.        

            35.7.Тогтоолын хавсралтын эхний хуудасны баруун дээд буланд “Монгол Улсын Их Хурлын ... оны … дугаар тогтоолын хавсралт ”, эсхүл “Монгол Улсын Их Хурлын  ... оны … дугаар тогтоолын … дугаар хавсралт” гэж заана. 

35.8.Тогтоолын төслийн заалтыг дараах байдлаар дугаарлана:

          35.8.1.заалтыг  баруун талдаа цэгтэй араб тоогоор /1. гм/;

          35.8.2.заалтын  доторх дэд заалтыг баруун талдаа хаалт бүхий араб тоогоор /1)гм/.

36 дугаар зүйл.

Тогтоолын төслийг өргөн мэдүүлэх

36.1.Тогтоолын төсөл санаачлагч нь төслөө энэ хуулийн 40.1 заасан журмын дагуу өргөн мэдүүлнэ.

36.2.Тогтоолын төсөлд энэ хуулийн 39.1-д заасан бичиг баримтыг  хавсаргасан байна.

36.З.Тогтоолын төсөлд хавсаргах бичиг баримт  нь албан бичиг хэргийг хөтлөх нийтлэг шаардлагыг хангасан байна.

36.4.Энэ хуулийн 36.1, 36.2  дахь хэсэг нь мөн хуулийн 5.2, 5.3-т хамаарахгүй. 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ.

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТӨСЛИЙГ ОЛОН НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ, САНАЛ АВАХ 

37 дугаар зүйл.

Хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулах

37.1.Хууль санаачлагч нь хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс өмнө олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, холбогдох материалыг баримтжуулан хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрт хавсаргана.

37.2.Хууль санаачлагч албан ёсны цахим хуудсандаа хууль тогтоомжийн төсөл, түүний үр нөлөөний үнэлгээний тайлан болон үзэл баримтлалыг байршуулж, хууль тогтоомжийн төсөлд санал, зөвлөмж өгөх хугацааг тодорхой заана.

37.3.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37.2-т заасан хугацаа 30 хүртэл хоног байна. Энэ хугацаанд иргэн, хуулийн этгээд саналаа бичгээр өгөх бөгөөд холбогдох этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. 

37.4.Хууль санаачлагч нь энэ хуулийн 37.3-т заасны дагуу ирүүлсэн санал, зөвлөмжийг харгалзан үзнэ.

37.5.Олон нийтийн хэлэлцүүлгийг дараах хэлбэрээр явуулна:

 

37.5.1.бичгээр санал, зөвлөмж авах;

 

37.5.2.уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах;

37.5.3.санал асуулга явуулах;

37.5.4.бусад хэлбэр 

37.6.Хууль санаачлагч нь олон нийтийн хэлэлцүүлгийн хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор тусгасан болон тусгаагүй саналын товьёогийг бэлтгэн албан ёсны цахим хуудсандаа байршуулна. 

38 дугаар зүйл.

 Төрийн байгууллага, албан тушаалтнаас санал авах 

38.1.Хууль санаачлагч нь санаачилж  байгаа төсөлдөө хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэг бүхий холбогдох бусад байгууллагаас санал авна. 

  38.2.Төрийн захиргааны төв байгууллага нь хууль тогтоомжийн төсөлд харьяа болон холбогдох мэргэжлийн байгууллагын саналыг авч нэгтгэн хууль санаачлагчид хүргүүлж болно. 

38.3.Засгийн газраас санаачилсан хууль тогтоомжийн төсөлд тусгасан асуудал нь Улсын Их Хурлаас байгуулдаг төрийн байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах бол тухайн байгууллагаас санал авна.          

            38.4.Энэ хуулийн 38.1, 38.3-т заасан саналыг бичгээр үйлдэнэ. 

ДОЛДУГААР БҮЛЭГ.

 

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТӨСЛИЙГ

ӨРГӨН МЭДҮҮЛЭХ

39 дүгээр зүйл.

Хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэр

  39.1.Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төсөлд дараах бичиг баримтыг хавсаргана:

39.1.1.хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлэх тухай хууль санаачлагчийн албан бичиг; 

39.1.2.хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, судалгааны тайлан; 

39.1.3.дагалдаж өөрчлөлт оруулах хууль тогтоомжийн төсөл;

39.1.4.олон улсын гэрээ соёрхон батлуулах тухай хуулийн төсөлд энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан журмын дагуу хянан баталгаажуулсан олон улсын гэрээний орчуулга; 

39.1.5.хууль тогтоомжийн төсөл батлагдсан тохиолдолд түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо, авах арга хэмжээний санал; 

39.1.6.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийн тухайд Засгийн газрын санал, дүгнэлт; 

39.1.7.Засгийн газрын өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийн тухайд энэ хуулийн 19.7-19.9-д заасны дагуу санхүү, төсөв, гадаад хэрэг болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бичгээр өгсөн зөвшөөрөл; 

39.1.8.энэ хуулийн 14.2-т заасны дагуу авсан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвлөмж; 

                           39.1.9.шаардлагатай гэж үзсэн тохиолдолд холбогдох байгууллагын санал;

39.1.10.энэ хуулийн 39.1.1-39.1.9-д заасан баримт бичгийн цахим хувь. 

            39.2.Энэ хуулийн 39.1-д заасан бичиг баримт нь албан хэрэг хөтлөлтийн нийтлэг шаардлагыг хангасан байна.

39.3.Хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрийн цахим хувийг үйлдэх, баталгаажуулах, хүлээлцэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

40 дүгээр зүйл.

   Хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх

40.1.Хууль санаачлагч энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрийг хангаж, өргөн мэдүүлэх тухай албан бичгийг Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлнэ. 

40.2.Улсын Их Хурлын Тамгын газар нь хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ирүүлсэн хууль тогтоомжийн төсөлд энэ хуулийн 40.3-т заасны дагуу эрх зүйн магадлан шалгалт хийж, дүгнэлт гаргана.

            40.3.Улсын Их Хурлын Тамгын газар нь хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ажлын 5 өдөр, анхдагч хууль буюу хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажлын 10 өдрийн дотор эрх зүйн магадлан шалгалт хийж, дүгнэлт гаргана.

            Тайлбар: Энэ хуулийн 40.3 дахь хэсэг нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 161 дүгээр зүйлд заасан тохиолдолд хамаарахгүй.         

            40.4.Хууль тогтоомжийн төсөл энэ хуульд заасан шаардлагыг хангасан гэсэн дүгнэлт гаргасан бол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга энэ тухай Улсын Их Хурлын даргад танилцуулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр товлосон хугацааг хууль санаачлагчид албан бичгээр мэдэгдэнэ. 

            40.5.Улсын Их Хурлын Тамгын газар хууль тогтоомжийн төсөлд эрх зүйн магадлан шалгалт хийж, тухайн төсөл нь энэ хуульд заасан шаардлага хангасан гэж дүгнэсэн бол хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ. 

40.6.Улсын Их Хурлын Тамгын газрын эрх зүйн магадлан шалгалтаар хууль тогтоомжийн төсөл нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн бол уг дүгнэлтийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд танилцуулна.

40.7.Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо дүгнэлтийг хэлэлцээд үндэслэлтэй гэж үзсэн бол хууль тогтоомжийн төслийг буцаах тогтоол гаргаж, хууль санаачлагчид хүргүүлнэ.

НАЙМДУГААР БҮЛЭГ.

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН САН, ХЭВЛЭН НИЙТЛЭХ,

ОЛОН НИЙТЭД ХҮРГЭХ, ТАНИУЛАХ 

            41 дүгээр зүйл.

Хууль тогтоомжийн албан ёсны эх

41.1.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу ёсчлон Улсын Их Хурлын Тамгын газарт хадгалах хууль тогтоомжийн хувийг албан ёсны эх гэнэ.

41.2.Хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэр, төслийг Улсын Их Хурлын Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлах үе шатуудад бүрдүүлсэн бичиг баримтыг байнга хадгална. 

41.3.Хууль тогтоомжийн архивын нэгж бүрдүүлэх журмыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга батална. 

42 дугаар зүйл.

Хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх

42.1.Хууль тогтоомжийг Улсын Их Хурлын Тамгын газар “Хууль тогтоомжийн эмхэтгэл”-д хэвлэн нийтэлнэ. 

42.2.Монгол Улсын олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийг соёрхон баталсан гэрээний хамт Хууль тогтоомжийн эмхэтгэл”-д нийтэлнэ. 

42.3.“Хууль тогтоомжийн эмхэтгэл”-д нийтэлсэн хууль тогтоомж албан ёсны эхтэй зөрчилдсөн тохиолдолд албан ёсны эхийг баримтална. 

42.4.Энэ хуулийн 42.3-т заасны дагуу Монгол Улсын олон улсын гэрээний албан ёсны эхийг хадгалагч бусад байгууллагаас нотолсон гэрээний хуулбар, түүний зүйл, заалтын талаарх лавлагааг албан ёсны эхтэй нэгэн адил үзэж баримтална. 

43 дугаар зүйл.

Хууль тогтоомжийг хүргэх 

43.1.Улсын Их Хурлын Тамгын газар нь хууль тогтоомжийг албан ёсны эхээс хуулбарласан хувийг холбогдох төрийн байгууллагад хүргүүлэх ажлыг зохион байгуулна. 

43.2.Хууль тогтоомжийн албан ёсны эхээс хуулбарлан хүргүүлсэн хувийг хүлээж авсан төрийн байгууллага нь хууль тогтоомжийн санг бүрдүүлнэ. 

43.3.Энэ хуулийн 43.2-т заасны дагуу сан бүрдүүлэх, системчлэн ангилж хууль тогтоомжийн хувийн хэрэг хөтлөх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. 

44 дүгээр зүйл.

Хууль тогтоомжийн сан бүрдүүлэх

44.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь мэдээлэл, лавлагаа өгөх зорилгоор Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийн нэгдсэн санг цаасан болон цахим хэлбэрээр бүрдүүлж, хууль тогтоомжийг системчлэх ажлыг хариуцан зохион байгуулна. 

44.2.Хууль тогтоомжийн цахим санг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд байршуулна.

45 дугаар зүйл.

Хууль тогтоомжийг олон нийтэд таниулах

45.1.Хууль тогтоомжийг олон нийтэд таниулах ажлыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран зохион байгуулна. 

45.2.Ерөнхийлөгчөөс санаачилсан хууль тогтоомжийг олон нийтэд таниулах ажлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар зохион байгуулна. 

45.3.Засгийн газар, холбогдох төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга хууль тогтоомжийг өөрийн бүрэн эрх, чиг үүргийн дагуу харьяалах салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд олон нийтэд таниулах ажлыг зохион байгуулна.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ.

 

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН

БАЙГУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ

46 дугаар зүйл.

Хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах нийтлэг арга хэмжээ

46.1.Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийг хүлээн авсан даруйд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хяналтын хувийн хэрэг нээж, харьяалах хүрээний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.

47 дугаар зүйл.

Хуулиар тусгайлан эрх олгосны дагуу нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт гаргах

47.1.Хуульд тусгайлан зааж эрх олгосноос бусад тохиолдолд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн акт гаргахыг хориглоно.

47.2.Хуульд нийцээгүй, эсхүл хуулиар олгосон эрхийг хэтрүүлэн гаргасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг дагаж мөрдөхгүй.

47.3.Хуульд өөрөөр заагаагүй бол нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн акт гаргах эрх хуулиар олгосон этгээд уг эрхээ бусдад шилжүүлэхийг хориглоно. 

АРАВДУГААР БҮЛЭГ.

 

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ 

48 дугаар зүйл.

Хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нэгж

48.1.Улсын Их Хурал, Засгийн газар нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх байнгын тогтолцоог бүрдүүлж, холбогдох бүтцийн нэгжийг ажиллуулна.

48.2.Улсын Их Хурлаас хийх хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран хэрэгжүүлнэ.

48.3.Засгийн газраас хийх хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээг холбогдох төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ 

48.4.Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хөндлөнгийн байгууллагаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийлгэх буюу хамтарч болно.

48.5.Улсын Их Хурал, Засгийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээний бүтцийн нэгж нь хууль тогтоомжийн хэрэгжилтийн эерэг, сөрөг үр дагаврын талаар хяналт шинжилгээний дүнг хууль санаачлагчдад тогтмол мэдээлнэ.

48.6.Энэ зүйлийн 48.5-д заасан хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шинжилгээний дүнд үндэслэн хууль тогтоомжийн зорилгын түвшин хангалтгүй, хууль тогтоомжийн үзэл баримтлалд заасан үр дүнд хүрч чадахгүй тохиолдолд хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийнэ.

48.7.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээний зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээг тухайн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.

48.8.Хууль тогтоомжийн зохицуулах харилцааны онцлог, асуудлаас хамааран хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үр дагаврын үнэлгээ хийхдээхууль тогтоомжийг бүтнээр нь эсхүл зарим зүйл, заалтыг сонгож болно.

49 дүгээр зүйл.

Хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ

49.1.Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээг дараах чиглэлээр хийнэ:

49.1.1.хууль тогтоомжийнзорилгыг хангаж буй түвшинг тодорхойлох;

49.1.2.хууль тогтоомжийн үзэл баримтлалд тодорхойлсон үр дүнд хүрэх  байдлыг тогтоох.

49.2.Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийх хяналт шинжилгээг энэ хуулийн 11.2.4-т заасан аргачлалын дагуу хийнэ.

50 дугаар зүйл.

Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ

50.1.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийх аргачлал нь дараах агуулгыг хамаарна:

          50.1.1.хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц дахь ололтыг бататгах;

          50.1.2.хууль тогтоомжийн хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, гарч буй хүндрэл, бэрхшээлтэй асуудал, нийгэмд үзүүлж буй эерэг, сөрөг байдлыг тодорхойлох;

          50.1.3.зохистой, үр дүнтэй хэрэгжих, хэрэгжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлох.

50.2.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээг энэ хуулийн 11.2.5-д заасан аргачлалын дагуу хийнэ

51 дүгээр зүйл.

Хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээнийдүнг хэлэлцэх

51.1.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг Улсын Их Хурал, Засгийн газар жилд 1 удаа тогтмол хэлэлцэж хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хууль тогтоомжид зохих нэмэлт, өөрчлөлт оруулах, хууль тогтоомжийг хооронд нь уялдуулах, хууль тогтоомжийг системчлэн кодификаци хийх, шинээр хууль тогтоомжийн төсөл боловсруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

51.2.Улсын Их Хурал хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн батлахдаа тухайн хууль тогтоомжийн ач холбогдол, зохицуулалтын онцлогийг харгалзан шаардлагатай бол уг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж дүнг танилцуулах хугацаатай үүргийг Засгийн газарт өгч болно. 

АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

БУСАД ЗҮЙЛ 

52 дугаар зүйл.

Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

52.1.Энэ хуулийг зөрчсөн, албан үүрэгтээ хайнга хандаж алдаа гаргасан төрийн албан хаагчид хуульд өөрөөр заагаагүй бол Төрийн албаны тухай хууль, холбогдох бусад хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна.

53 дугаар зүйл.

 Хууль хүчин төгөлдөр болох 

53.1.Энэ хуулийг 2015 оны ... дүгээр сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.