• Баянхонгорын нийт сумдын ЕБС-ийн сурагчдын дунд зохион бичлэг, гар зураг, эссэний уралдаан зохион байгуулж түрүүлсэн сурагчдад болон сургууль бүрээс 15 хүүхдэд гарын бэлэг гардуулсан
  • Аймгийн Баацагаан, Бөмбөгөр сумдын эмнэлгүүдэд автомашин өгөв.
  • Баянхонгор аймгийн  нийт сумдад 300 тн тэжээл өгөв.
  • Шинэжинстийн сумын хилийн цэргийн Зам бэлэх, Хатан суудал, Сэгс цагаан богд зэрэг заставуудад нийт гурван комьпютер өгөв.
  • Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын хоёр өрхөд тус бүр гэр өгөв.
  • Аймгийн хийдэд 5 бурхан өгсөн, 10 сая  төгрөгийн хандив өглөө.
  • Баянхонгор сумын 6-р багийн иргэн зураач н.Ванчинсүрэнд ургийн үзэсгэлэн гаргахад ивээн тэтгэлээ.
  • Үндэсний сурын харвааны тамирчинд иж бүрэн нум, сум өглөө.
  • Бизнес эрхлэгчдэд арга зүйн зөвлөгөө өглөө.
  • Аймгийн Хөгжлийн Бэрхшээлтэй иргэдийг Улаанбаатар орох  зардлыг дааж авчирч, эмчилгээ, оношилгоо хийлгэлээ.
  • ЗТБХБ-ын сайдын сар тутмын цалингаар 2009-2010 оны хичээлийн жилд сум бүрээс 2 оюутан, нийт 42 оюутны сургалтын төлбөрийг 50%-ийг төлж байна.
  • Эмэгтэйчүүдийн холбоо үүсч хөгжсөний 85 жилийн ойн арга хэмжээнд оролцож байгаа тус аймгийн эмэгтэйчүүдийн холбоо, цэцэрлэгийн эрхлэгч, аймгийн боловсрол соёлын газрын хүүхдийн асуудал эрхэлсэн холбогдох хүмүүст УБ хотод дахь аяллыг зохион байгууллаа.
  • Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн аймгуудыг сурталчлах урлаг спортын наадамд Баянхонгор аймгийн багийг ивээн тэтгэлээ.
  • Аймгийн төвийн Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургууль дээр зохион байгуулагдсан аймгийн байгалийн ухааны олимпиадыг ивээн тэтгэлээ.
  • Хөдөө аж ахуйн их сургуулийн бизнес инкубаторын төвтэй хамтарч аймгийн төвд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд гурван өдрийн семинар амжилттай зохион байгууллаа.
1253 мэдээ