A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Division by zero

Filename: helpers/image_helper.php

Line Number: 139

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Division by zero

Filename: helpers/image_helper.php

Line Number: 140

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Division by zero

Filename: helpers/image_helper.php

Line Number: 139

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Division by zero

Filename: helpers/image_helper.php

Line Number: 140

Г.Баярсайхан: Г.Эрдэнэчимэг гишүүн лоббидуулчихсан юм уу
Г.Баярсайхан: Г.Эрдэнэчимэг гишүүн лоббидуулчихсан юм уу
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2015.01.29

Г.Баярсайхан: Г.Эрдэнэчимэг гишүүн лоббидуулчихсан юм уу

Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэнээс хойш уг хуулийн төслийг өргөн барьсан УИХ-ын гишүүн Г.Эрдэнэчимэг ангийнхаа нөхдүүдээс “банга” хүртсээр өнөөдрийг хүрэв.

Хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганаар  хэлэлцсэн бөгөөд “Архи зарах тусгай зөвшөөрөл авахын тулд аж ахуйн нэгжүүд 5-50 сая төгрөг”-ийн тэмдэгтийн хураамж төлөхөөр заасан нь Монголын 7000 аж ахуйн нэгжийг зориудаар дампууруулж, ажилгүйдэл, ядуурлыг нэмэхээс гадна шагчидыг дэмжсэн явдал болно гэж гишүүдийн олонхи үзжээ.

Мөн УИХ-ын гишүүн Г.Баярсайхан уг хуулийн төслийг эрс эсэргүүцэж, “УИХ-ын гишүүн Г.Эрдэнэчимэгийг лоббид автчихсан юм уу” хэмээн шүүжилсэн юм. Тэрбээр архи зарах тусгай зөвшөөрлийн хураамжийг өндөр тогтоохоор завдаж буй нь иргэдийнхээ эсрэг хийж буй үйлдэл гэж дүгнэлээ.

Харин УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Эл хуулийн төсөл батлагдвал шагийн архи зарж буй хүмүүс олширохоос гадна “Азийн чоно”-ын хуурамч архинд хордож амь насаа олноороо алдсан гашуун түүх ч давтагдаж магадгүй хэмээн сануулсан. 

Харин найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг иргэдийн төлөөллийн санал сэтгэгдлийг асуухад Г.Эрдэнэчимэг гишүүний өргөн барьсан хуульд Сул агууламжтай согтууруулах ундаа нийслэлд худалдаалах бол 20 сая, аймгийн төвд 15 сая, суманд таван сая, өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах бол нийслэлд 50 сая, аймгийн төвд 25 сая, суманд 5 сая төгрөгөөр тэмдэгтийн хураамжийг авахаар тусгасан нь жижиг аж ахуйн нэгжүүдийг шууд “сөхөрүүлнэ”. Нэг үгээр хэлбэл жижиг, дунд бизнес эрхлэгчдийг шахаж, “томчууд”-ыг дэмжих хуулийн төсөл болсон гэв. 

Үнэндээ 5 сая төгрөгийн бараа эргэлттэй 8 нэрийн дэлгүүрүүд хот хөдөөгүй бий. Эгэл жирийн иргэдийн ажиллуулдаг эл дэлгүүрүүд нь 50 сая төгрөг байтугай 5 саяыг нь ч төлж дийлэхгүй нь мэдээж. Эл байдлаас үүдэн жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн хаалгыг бариулаад 50 сая төгрөгөөр эрх авсан том дэлгүүрүүд л монопол эрх эдэлж үнээ өсгөнө гэсэн үг.

Ингээд архины худалдаа хяналтаас гарч, 1990 оных шиг “Шаг”-ийн архи бий болох зэргээр нийгэмд сөрөг үр дагавар ихээр гарах нөхцөл бүрдэхээр дүр зураглал харагдаж байгааг гишүүд хэлж байна лээ.  

Өнөөдөр 8 нэрийн худалдаа эрхлэгчид сая төгрөгөөр тусгай зөвшөөрөл авч,  2 жил тутамд 400,000 төгрөгөөр тэмдэгтийн хураамж төлж байгаа. Стандартын дагуу засч тохижуулсан ажлын байранд худалдаа үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хууль гарган хүчээр хаах нь иргэдийн үндсэн хуулиар олгогдсон ажил, хөдөлмөр эрхлэх эрхийг нь хааж байна гэж дүгнэх иргэд ч байна.

Өдгөө хэнээс ч хамааралгүйгээр өөрөө өөрсдийнхөө амьдралыг авч явж байгаа олон зуун өрхийг амьжиргаанаас нь салгаж , иргэдийн  хувийн өмч хөрөнгийг үнэгүйдүүлж байгаа нь ажилгүйдэл ядуурлыг улам бүр нэмэхэд түлхэж байгаа Г.Эрдэнэчимэг гишүүнийг хуулийн төслөө татаж, боловсонгуй болгож, амьдралд ойр дөхөм болгон оруулж ирэхийг зарим гишүүд санал болгож байсан. 

Учир иймээс эрхэм гишүүн асуудлыг ухамсарлан иргэдийн “эсрэг” өргөн барьсан хуулийн төслөө эргүүлэн татаж, лоббид автаагүй гэдгээ батлана биз ээ.