Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай

Нэмэлт өөрчлөлт
Өргөн барьсан: 2012-12-26

Буцаасан, хүчингүй болсон 20%

Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

1 дүгээр зүйл.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг нэмсүгэй:

/81 дүгээр зүйл:

81 дүгээр зүйл.Зөвлөлийн тэргүүний зөвлөх

1.Зөвлөлийн гишүүн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болмогц Зөвлөлийн тэргүүний зөвлөхөөр томилогдон ажиллана.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан Зөвлөлийн тэргүүний зөвлөхийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө.

3.Зөвлөлийн тэргүүний зөвлөх Зөвлөлийн тэргүүнд түүний даалгаснаар, эсхүл өөрийн санаачилгаар үндэсний аюулгүй байдлын асуудлаар зөвлөмж тогтмол гаргаж өгнө.

4.Зөвлөлийн тэргүүний зөвлөх Зөвлөлийн тэргүүнээр уламжлан Зөвлөлд зөвлөмж хүргүүлж болно.

            5.Зөвлөлийн тэргүүний зөвлөх Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх цалин авч, орон сууц, ажлын нөхцөлөөр хангуулна.

            6.Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан Зөвлөлийн тэргүүний зөвлөхөд энэ зүйлийн 3 дахь хэсэг хамаарахгүй.

7.Зөвлөлийн тэргүүний зөвлөх энэ зүйлийн 9 дэх хэсгийн 1 дэх заалтад заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн, эсхүл энэ хуулиар хориглоогүй бусад ажил, албан тушаал хавсран гүйцэтгэж байгаа бол энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан цалин, хангамжийг үргэлжлүүлэн эдэлнэ.

8.Зөвлөлийн тэргүүний зөвлөх энэ зүйлийн 9 дэх хэсгийн 2, 3 дахь заалтад заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн бол энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан цалин, хангамжийг эдлэхгүй.  

9.Зөвлөлийн тэргүүний зөвлөхийг дараах үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч чөлөөлнө:

1/эрүүл мэндийн байдлын улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлтийг хүлээн авсан;

2/хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;

3/онц хүнд гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон.

10.Зөвлөлийн тэргүүний зөвлөх нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойшхи хугацаанд дотоод, гадаадын болон хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажил, албан тушаал эрхлэх, эсхүлтиймчиг үүрэг бүхийхуулийн этгээд байгуулан ажиллуулахыг хориглоно.

11.Зөвлөлийн тэргүүний зөвлөх албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойшхи хугацаанд төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалахүүрэгтэй.”

8дугаар зүйлийн 7 дээр 8 ийн 9 т зааснаар ажил үүргээсээ чөлөөлөгдсөн буюу давхар ажил эрхэлдэгч 5т заасан хангамжийг үргэлжлүүлэн авна гэж байгаа нь хугацаа нь тодорхойгүй байгаа ба онц хүнд гэмт хэрэг үйлдсэн учраас ажлаасаа чөлөөлөгдсөн ч цалин хөлс хангамжаа үргэлжлүүлэн авах гэсэн утга бүхий агуулга нь баж болохгүй санагдаж байна

2015.08.19

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

2/6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг:

“7.Зөвлөлийн гишүүний алба хашиж байсан иргэн Зөвлөлийн тэргүүний зөвлөхөөр томилогдон ажиллах бөгөөд Зөвлөлийн тэргүүнд үндэсний аюулгүй байдлын асуудлаар зөвлөх, Зөвлөлийн хуралдаанд зөвлөх эрхтэй оролцох эрхтэй.”

2 дугаар зүйл.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “зөвлөх,” гэсний дараа “Зөвлөлийн тэргүүний зөвлөх,” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2014 оны  дүгээр сарын –ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.