Эрүүл ахуйн тухай

Бие даасан хууль
Өргөн барьсан: 2015-06-16

Батлагдсан 100%

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэгт орсон
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 

1дүгээрзүйл.

Хуулийнзорилт

              1.1.Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн буй орчноос хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах, арилгахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

 

2 дугаар зүйл.

Эрүүл ахуйн тухай хууль тогтоомж

2.1.Эрүүл ахуйн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль,Эрүүл мэндийн тухай, Хот байгуулалтын тухай, Барилгын тухай, Орон сууцны тухай,Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Усны тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, Агаарын тухай, Хог хаягдлын тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Боловсролын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай, Цөмийн энергийн тухайхууль, энэ хууль,эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.

Хуулийннэртомъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1“эрүүл ахуй” гэж хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн буй орчноос эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг хүчин зүйлийг тандах, сэргийлэхэд чиглэсэн нөхцөл, шаардлагыг; 

3.1.2.“хүрээлэн буй орчин” гэж хүний амьдрал, үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлөх байгаль, нийгмийн орчинг; 

3.1.3.”эрүүл ахуйн нөхцөл, шаардлага” гэж эрүүл ахуйн дүрэм, журам, заавар, стандартад заагдсан хэм хэмжээг хангасан байхыг; 

3.1.4.“эрүүл мэндийн эрсдэл” гэж эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангагдаагүйн улмаас хүний эрүүл мэндэд учрах сөрөг нөлөөг;

3.1.5.“эрүүл, аюулгүй орчин” гэж хүрээлэн буй орчинд эрүүл ахуйн нөхцөл, шаардлага бүрэн хангагдсан байхыг;

            3.1.6.”тандалт” гэж хүрээлэн буй орчноос хүний эрүүл мэндэд нөлөөлөх эерэг, сөрөг хүчин зүйлийг ажиглах, судлах, мэдээ, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, үнэлэх,мэдээлэх, хариу арга хэмжээг төлөвлөх үйл ажиллагааг; 

3.1.7.“эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт” гэж хүрээлэн буй орчин, бодис, бараа бүтээгдэхүүн дэх мэдрэхүй, хими, физик, биологийн үзүүлэлтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг; 

3.1.8.“зөвшөөрөгдөх дээд хэмжээ” гэж эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтэд заагдсан хүчин зүйл нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөхгүй байх агууламжийг;     

            3.1.9.эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ /цаашид “үнэлгээ” гэх/ гэж үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаанаас хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлийг урьдчилан тогтоох, бууруулах, арилгах арга замыг тодорхойлохыг;           

            3.1.10.“төвлөрсөн бус ариун цэврийн байгууламж” гэж ариутгах татуургын төвлөрсөн системд холбогдоогүй, бага хүч чадлын цэвэрлэх байгууламж, бохирын цооног, жорлонг; 

            3.1.11.“эрүүл ахуйн хамгаалалтын бүс” гэж хүн, мал амьтан, байгаль орчинд эрүүл мэндийн эрсдэл үзүүлэхгүй байхаар тогтоосон зурвас газрыг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ.

ЭРҮҮЛ АХУЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА

4 дүгээр зүйл.

Хүрээлэн буй орчинд тавих эрүүл ахуйн шаардлага

 

4.1.Хүн амын суурьшлын орчны ундны ус, агаар, хөрс нь эрүүл ахуйн дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна.

4.2.Хүн амын хэрэглэх ундны ус, хүний амьдрах орчны агаар, хөрсний эрүүл ахуйн стандартыг эрүүл мэндийн болон байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, стандартчиллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

4.3.Хүн амын унд, ахуйн усны хэрэглээний норм, хэмжээг эрүүл мэндийн болон  байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.         

4.4.Нутаг дэвсгэрийнхээ хүн амыг энэ хуулийн 4.2.-т заасан стандартыг хангасан ундны усаар тогтвортой, хүртээмжтэй хангах арга хэмжээг тухайн шатны Засаг дарга хэрэгжүүлнэ. 

4.5.Хүн амын хэрэглэж байгаа унд, ахуйн усны чанар, аюулгүй байдалд тухайн нутаг дэвсгэрийн ус хангагч байгууллага, албан тушаалтан холбогдох стандарт, дүрмийн дагуу хяналт, шинжилгээ хийж, усны чанарыг сайжруулах арга хэмжээ авна. 

4.6.Ус, ариун цэврийн байгууламжийн сүлжээнд эрсдэлийн үнэлгээг тогтмол хийлгүүлж, үнэлгээний мөрөөр авах арга хэмжээг хэрэгжүүлэх үүргийг тухайн шатны Засаг дарга хүлээнэ. 

4.7.Энэ хуулийн 4.6-д заасан эрсдэлийн үнэлгээ хийх зааврыг эрүүл мэндийн болон барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.                                                                            

4.8.Хүний амьдрах, ажиллах, суралцах орчны агаар нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангаж бохирдоогүй байна. 

4.9.Тээврийн хэрэгсэл болон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагаас гарч байгаа утаа, тоос, хаягдлын хэмжээ нь стандартын шаардлагыг хангасан байна. 

4.10.Оршуулгын газар, хог хаягдлын цэг, ариун цэврийн байгууламжийг эрүүл ахуйн нөхцөл, шаардлагын дагуу байгуулж, ашиглана. 

4.11.Хүн, мал, амьтанд халдвар тараах, байгаль орчинд хор хөнөөлтэй хог хаягдлыг тогтоосон тусгай цэгт булшлах буюу зориулалтын байгууламжид устгана. 

4.12.Энэ хуулийн 4.11-д заасан хог хаягдлын жагсаалт, булшлах, устгах зааврыг эрүүл мэнд, хөдөө аж ахуй, байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

4.13.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон өөрт ногдох нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийн цэвэрлэгээ, арчилгааг хийх үүрэг хүлээнэ. 

4.14.Энэ хуулийн 4.13-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ногдох нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийн талбайн хэмжээг тухайн баг, хорооны Засаг дарга тогтоож, цэвэрлэгээ, арчилгаа хийж байгаа байдалд хяналт тавина. 

4.15.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжийг стандартчиллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тогтоосон стандартын дагуу барьж, ашиглана. 

4.16.Энэ хуулийн 4.15-т заасан төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжийн стандартыг барилгын болон эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хамтран боловсруулж, стандартчиллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

4.17.Цацраг идэвхт болон химийн хорт бодис, ионжуулдаг, ионжуулдаггүй туяа, физик хүчин зүйл /шуугиан, доргион, цахилгаан соронзон орон, радио долгион, хэт авиа зэрэг/-ийн үүсгүүр, нянгийн өсгөвөртэй ажилладаг байгууллага, аж ахуйн нэгж, иргэний аюулгүй ажиллагааны дүрмийг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож, биелэлтийг хангуулна.

5 дугаар зүйл.

Хот төлөвлөлт, барилга байгууламжид тавих эрүүл ахуйн  шаардлага

5.1.Хот, суурин, барилга байгууламж нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангасан байх бөгөөд энэхүү эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг эрүүл мэндийн болон барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

5.2.Хүн амын суурьшлын бүсийг төлөвлөх, дахин төлөвлөхөд эрүүл ахуйн стандарт, нормыг үндэслэн энэ хуулийн 9.2-д заасан үнэлгээг хийнэ.

            5.3.Барилга байгууламж барих газрын  байршил тогтоох,барилгын зураг төсөл зохиох, барих, ашиглалтад оруулах, өргөтгөх, зориулалтыг нь өөрчлөхөд хяналтын байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулна.

            5.4.Барилгын материал нь эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт, Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.                       

            5.5.Барилгын материалын эрүүл ахуйн аюулгүй үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээг эрүүл мэндийн болон барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

5.6.Орон сууц, албан байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж, гудамж, зам талбай нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.3, 9.3.4-д заасны дагуу төлөвлөгдөж баригдсан байна. 

 

5.7.Орон сууц, албан байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага нь барилгын орчны тохижилтыг Хот байгуулалтын тухай хуулийн12 дугаар зүйлийн 12.6.3-д заасны дагуу төлөвлөж гүйцэтгэнэ.    

6 дугаар зүйл.

Ажлын байранд тавих эрүүл ахуйн  шаардлага

6.1.Ажлын байранд тавих хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс сэргийлэх асуудлыг хуулиар зохицуулна.

6.2.Хүний ажиллах, суралцах байр нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангасан байна.

6.3.Ажлын байрны эрүүл ахуйн стандартыг эрүүл мэндийн болон хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, стандартчиллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална. 

6.4.Сургалт, хүмүүжлийн орчны эрүүл ахуйн стандартыг эрүүл мэндийн болон боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, стандартчиллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

7 дугаар зүйл.

Үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих эрүүл ахуйн  шаардлага

7.1.Үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдсан, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байна.

7.2.Үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмийг хяналтын байгууллага батална. 

 

7.3.Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нь энэ хуулийн 7.2-д заасан эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэмд нийцүүлэн дотоод хяналтын журмыг боловсруулан баталж, мөрдөнө.

            7.4.Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээж, эрсдэлээс үүсэх аливаа үр дагаварыг тухайн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрэн хариуцна.  

            7.5.Худалдаа, үйлчилгээний байгууллага нь эрүүл ахуйн шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй хэрэглэх боломж бүхий ариун цэврийнөрөө, гар угаах хэрэгсэлтэйбайна.

            7.6.Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

8 дугаар зүйл.

            Түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлд тавих эрүүл ахуйн  шаардлага

            8.1.Түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэл, тэдгээрийн сав, баглаа боодол, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь олон улсын болон Монгол Улсын стандарт, норматив техникийн баримт бичиг, эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангасан байна.

8.2.Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй, өндөр эрсдэлтэй түүхий эд, бараа бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлийг экспортолж, импортлоход хяналтын байгууллагаас эрүүл ахуйн дүгнэлт гаргуулна.

8.3.Экспортлох, импортлохтүүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэл, техник, технологи нь хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан болохыг нотлох эрх бүхий байгууллагаасолгосон гэрчилгээтэй байна.

            8.4.Дотоодын үйлдвэрлэгч нь түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлийн чанар, аюулгүй байдал, үйл ажиллагааны үр дагаврыг өөрөө хариуцна.

            8.5.Бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлийг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалж, зориулалтын тээврийн хэрэгслэлээр тээвэрлэнэ.

            8.6.Шинэ бүтээгдэхүүн, бодис, бэлдмэл, материал, техник, технологи нь хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх шаардлага хангасан байна. 

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ

9 дүгээр зүйл.

Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ

 

9.1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заасны дагуу эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийнэ.

 

9.2.Энэ хуулийн 5.2, 9.1-д зааснаас гадна хүн амын эрүүл мэндэд эрсдэл үүсэж болзошгүй болон үүссэн нөхцөлд үнэлгээ хийнэ.

 

9.3.Үнэлгээ хийх болон үнэлгээ хийх байгууллагыг сонгон шалгаруулах журам, эрүүл мэндийн нөлөөллийнүнэлгээ хийх аргачлалыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

9.4.Үнэлгээ хийсэн байгууллага нь үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

 

9.5.Үнэлгээгээр хүний эрүүл мэндэд эрсдэлүүсэж болзошгүй, үүссэн нь тогтоогдсон бол эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг холбогдох төрийн захиргааны төвбайгууллагад хүргүүлж, хэрэгжүүлэх ажлыг хамтран зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавина.

 

9.6.Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь үнэлгээг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр зарлана. Үнэлгээ хийх зардлыг жил бүрийн төсөвтөө тусгана. 

 

9.7.Энэ хуулийн 5.2, 9.1-д заасан үнэлгээ хийх зардлыг төсөл хэрэгжүүлэгч, захиалагч хариуцна.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

ЭРҮҮЛ АХУЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГЫГ ХАНГУУЛАХ ТАЛААР НУТГИЙН

 ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА, ЗАСАГ ДАРГА, БАЙГУУЛЛАГА,

 АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭНИЙ ХҮЛЭЭХ ЭРХ, ҮҮРЭГ

 

10 дугаар зүйл.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

10.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдараах эрхийг эдэлж, үүрэгхүлээнэ:

10.1.1.эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, түүнтэй холбогдсон асуудлаар тухайн шатны Засаг даргын тайлан, мэдээллийг хэлэлцэх, холбогдох шийдвэр гаргах;

10.1.2.эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулахад шаардагдах төсвийг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

10.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх, үүрэг.

 

11 дүгээр зүйл.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын эрх, үүрэг

11.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ:

11.1.1.нутаг дэвсгэрийн хэмжээнд эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;

 

11.1.2.хүн амын эрүүл, аюулгүй орчинг хангуулах талаар асуудал боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хэлэлцүүлэх;

 

11.1.3.харъяа нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн амын ундны болон ахуйн хэрэглээний ус хангамжийн эх үүсвэр, гол мөрөн, булаг шанд, усны эх булагт хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавих;

 

11.1.4.хог хаягдлын цэг, ариун цэврийн байгууламж, оршуулгын газрын эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулах;

 

11.1.5.нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, тохижилт, цэцэрлэгжүүлэлт, эзэмшлийн байдлыг хариуцах;

 

11.1.6.нутаг дэвсгэрийн хэмжээнд эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн  хэрэгжилтэд тавих oлон нийтийн хяналтыг сайжруулж, санаачилга өрнүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

 

11.1.7.эрүүл ахуйн тухай хуулийг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг татан оролцуулах;

 

11.1.8.нутаг дэвсгэрийнхээ хүн амын эрүүл, аюулгүй орчинг хангуулахад шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусган батлуулах, зарцуулалтад нь хяналт тавих;

 

11.1.9. хуульд заасан бусад бүрэн эрх, үүрэг.

12 дугаар зүйл.

Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал, Засаг даргын эрх, үүрэг

12.1.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал, Засаг дарга дараах эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ:

 

12.1.1.эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулах ажилд нутаг дэвсгэрийн хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг татан оролцуулах;

 

12.1.2.эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг сайжруулах талаарх сургалт, сурталчилгаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулах ажлыг зохион байгуулах;

 

12.1.3.нутаг дэвсгэрийн хэмжээнд эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг  хэрэгжүүлэхэд oлон нийтийн хяналт тавих, санаачлагыг өрнүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

 

12.1.4.нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбайг хог, хаягдалгүй байлгах;

 

12.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх, үүрэг.

13 дугаар зүйл.

Байгууллага, аж ахуйн нэгжийн эрх, үүрэг

13.1.Байгууллага, аж ахуйн нэгж дараах эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ:

13.1.1.эрүүл ахуйн талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө, туслалцаа авах;

13.1.2.ажилтан, үйлчлүүлэгчээс эрүүл ахуйн хуулийг хэрэгжүүлэх талаар шаардах;

13.1.3.эрүүл ахуйн хууль тогтоомж зөрчсөн ажилтанд хариуцлага хүлээлгэх;

13.1.4.эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас эрүүл ахуйн хуультогтоомж, дүрэм, журам, стандартыг хэрэгжүүлэх талаар тавьсан шаардлагыг биелүүлж, зөрчлийг бүрэн арилгах арга хэмжээ авч, хариу мэдэгдэх;

13.1.5.хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагыг үйл ажиллагааны бүхий л үе шатанд бүрэн хангах;

13.1.6.энэ хуулийн 4.13-т заасан нийтийн эзэмшлийн зам, талбайг хог хаягдал, тогтоол ус, шалбааг, цас, мөсгүй байлгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, шат, хашлага, хайсыг засаж, эвдрэлгүй байлгах;

13.1.7.халдвaрт болон халдварт бус өвчин, мэргэжлээс шалтгаалсан өвчин, үйлдвэрлэлийносол, гэмтлээс урьдчилансэргийлэх;

13.1.8.ажилтнаа энэ хуулийн 7.6-д заасан журмын дагуу эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг,  шинжилгээнд хамруулах;

13.1.9. 50 ба түүнээс дээш ажилтантай үйлдвэр, үйлчилгээний байгууллагад эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны ажилтан ажиллуулах;

13.1.10.энэ хуулийн 13.1.9-д заасан аж ахуйн нэгж, байгуулага нь эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан ажиллуулаагүй бол сар бүр улсын төсөвт төлбөр төлнө. Төлбөрийн хэмжээг Засгийн газар тогтооно.

13.1.11.ажилтан бүрийг эрүүл ахуйн сургалтад хамруулах;

13.1.12.эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангахтай холбогдон гарах зардлыг жил бүр байгууллагын төсөвт тусгах;

13.1.13.хуульд заасан бусад бүрэн эрх, үүрэг.

14 дүгээр зүйл.

Иргэний эрх, үүрэг

14.1.Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулах талаар иргэн дараах эрх эдэлнэ:

14.1.1.орчны хүчин зүйлийн сөрөг нөлөөллөөсхамгаалуулж эрүүл, аюулгүй орчинд амьдрах;

14.1.2.эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар төрийн байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл авах, шаардлага тавих;

14.1.3.түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлийн талаарх холбогдох мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс авах;

14.1.4.эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулах хууль, тогтоомжийн хэрэгжилтэд олон нийтийн хяналт тавихaд оролцох;

14.1.5.эрүүл, аюулгүй орчинг хангуулах асуудлаар төр, засгийн болон мэргэжлийн холбогдох байгууллага, албан тушаалтанд санал тавих, шийдвэрлүүлэх;

14.1.6.эрүүл ахуйн хууль тогтоомжийг зөрчиж иргэний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр хохирлыг арилгуулах, түүнээс хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлбөр авах;

14.1.7.хуульд заасан бусад бүрэн эрх. 

14.2.Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангах талаар иргэн дараах үүрэг хүлээнэ:

                      14.2.1.өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд анхаарал тавьж, эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх;

14.2.2.эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулах талаар нутгийн захиргаа, мэргэжлийн байгууллагаас зохион байгуулж байгаа арга хэмжээнд оролцох, тэдгээрээс тавьсан шаардлагыг хугацаанд нь бүрэн биелүүлэх;

14.2.3.байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс явуулж байгаа үйл ажиллагаа нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байвал энэ талаар холбогдох этгээдэд шаардлага тавих, эрх бүхий байгууллагад яаралтай мэдэгдэх;

14.2.4.эрүүл ахуйн талаар гарсан хууль тогтоомжийг сахиж, биелүүлэх;

14.2.5. хуульд заасан бусад бүрэн үүрэг

ТАВДУГААР БҮЛЭГ.

ЭРҮҮЛ АХУЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

15 дугаар зүйл.

Эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо

15.1.Эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нь эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, эрүүл ахуйн асуудал хариуцсан байгууллага, хяналтын байгууллага, аймаг, нийслэл, дүүрэг дэх нийгмийн эрүүл мэндийн төв, эрүүл мэндийн бүх шатны байгууллага, хууль сахиулах байгууллага болон энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.9-д заасан байгууллагад ажиллаж байгаа эрүүл ахуйч, тархвар, нян судлаач, эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчаас бүрдэнэ. 

15.2.Эрүүл ахуйн тандалт, үнэлгээ, хяналт хийх, дүгнэлт гаргах чадавхи бүхий эрүүл ахуй, тархвар, нян, хор судлалын үндэсний лавлагаа лабораторийн сүлжээтэй байна. 

15.3.Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эрүүл ахуй, тархвар судлалын  орон тооны бус мэргэжлийн зөвлөл ажиллана.  

15.4.Мэргэжлийн зөвлөлийн дарга нь Монгол Улсын Ерөнхий эрүүл ахуйч  байна. 

          15.5.Энэ хуулийн 15.3-д заасан зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

15.6. Монгол Улсын Ерөнхий эрүүл ахуйч эмч нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

            15.6.1.хүн амын эрүүл мэндэд эрсдэл үзүүлж байгаа хүчин зүйлийг арилгуулахтай холбогдсон мэргэжлийн дүгнэлт гаргах;

 

15.6.2.эрүүл ахуй, тархвар судлалын талаар салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

 

            15.6.3.эрүүл ахуй, тархвар судлалын тулгамдсан асуудлаар дүн шинжилгээ хийж, цаашид авах арга хэмжээний санал, дүгнэлтийг Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, шийдвэр гаргуулах.

 

ЗУРГAAДУГААР БҮЛЭГ.

ЭРҮҮЛ АХУЙН ХЯНАЛТ, ТАНДАЛТ,ХОРИГЛОХ ЗҮЙЛ

16 дугаар зүйл.

Эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих

16.1.Эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих төрийн хяналтыг иргэдийн Төлөөлөгчдийн болон Нийтийн хурал, бүх шатны Засаг дарга, хяналтын байгууллага, цагдаа болон хууль тогтоомжоор эрх олгосон бусад байгууллага, албан тушаалтан тус тусын эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ.

16.2.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон бусад төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина.

17 дугаар зүйл.

Төрийн бусбайгууллагын оролцоо 

17.1.Эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.

17.2.Хүн амын эрүүл мэндэд эрсдэл учруулж байгаа сөрөг хүчин зүйлийг арилгуулах асуудлыг холбогдох байгууллагад тавина.

17.3.Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулахад чиглэсэн сургалт, сурталчилгааг дангаар болон холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулна.

17.4.Эрүүл, аюулгүй орчинг хангахтай холбогдох судалгаа хийх, төсөл хэрэгжүүлнэ.

18 дугаар зүйл.

Тандалт, судалгаа    

 

            18.1.Тандалт, судалгаа нь эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах бодлого, үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

 

            18.2.Тандалт, судалгааг аймаг, нийслэл дэх эрүүл ахуйн асуудал хариуцсан байгууллага гүйцэтгэнэ.

            18.3.Тандалт, судалгаа хийх зардлыг улсын төсөвт тусгаж, хэрэгжүүлнэ.

            18.4.Тандалт, судалгаа хийх, мэдээ, мэдээлэл цуглуулах, дамжуулах, эргэн мэдээлэх журмыг Засгийн газар батална.

19 дүгээр зүйл.

Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулахтай холбогдуулан хориглох зүйл

19.1.Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулахтай холбогдуулан дараах зүйлийг хориглоно.

19.1.1.хүний эрүүл мэнд болон хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулах, үйлдэл хийх;

19.1.2.хүн амын суурьшлын бүсэд халдварт, сүрьеэ, сэтгэцийн эмгэг судлалын эмнэлгийг шинээр төлөвлөх, барьж байгуулах;

19.1.3.эрүүл ахуйн хамгаалалтын бүс дотор үйлдвэрлэлийн хортой нөлөө бүхий технологи ажиллагаатай үйлдвэрлэл, үйлчилгээг төлөвлөх, барьж байгуулах;

19.1.4.хүнсний бүтээгдэхүүнийг эрх бүхий байгууллагаас зөвшөөрснөөс бусад нийтийн эзэмшлийн зам, талбайд ил задгай худалдаалах;

19.1.5.гоёлын гоо сайхны үйлчилгээний газарт арьс, салстыг цоолж гэмтээх аливаа үйлдэл, мэс ажилбар хийх;

19.1.6.хоёрдогч түүхий эд хүлээн авах үйлчилгээг орон сууц, нийтийн эзэмшлийн  зам, талбай, явган хүний гарц болон гэр хороололд эрхлэх;

19.1.7.зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт автотехникийн засвар, угаалгын үйлчилгээ эрхлэх, эд анги, тос, тосолгооны материалыг ил задгай хаях, асгах, түүгээр худалдаа, үйлчилгээ эрхлэх;

19.1.8.мал, амьтны ялгадас, хог хаягдлаар хот, суурины зам, талбай, ногоон байгууламж, орон сууц, орчныг бохирдуулах;

19.1.9.нийтийн эзэмшлийн зам, талбайд хог хаях, ил задгай бие засах,нус, цэрээ хаях

19.1.10. орон нутагт зорчих замын дагууил задгай бие засах,хог хаях.

20 дугаар зүйл.

Гомдол гаргах  

Эрүүл ахуйн тухай хууль тогтоомж зөрчигдсөний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учирсан гэж үзвэл иргэн, хуулийн этгээд гомдлоо холбогдох байгууллага, албан тушаалтан болон шүүхэд гаргаж болно.

ДОЛООДУГААР БҮЛЭГ.

БУСАД ЗҮЙЛ

21 дүгээр зүйл.

Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

21.1.Энэ хуулийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч зөрчлийн шинж байдлыг харгалзан дараах захиргааны шийтгэлногдуулна:

 

                        21.1.1.энэ хуулийн 4.4, 4.5, 4.14, 8.1, 8.3, 8.5, 10.1.2, 11.1.3, 11.1.4, 11.1.5, 19.1.5заасныг зөрчсөн бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус хяналтын байгууллагын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчторгох;

 

                        21.1.2.энэ хуулийн 4.8, 4.9, 4.10, 4.11,5.2, 5.3, 6.2, 7.1, 7.4, 8.2, 19.1.2, 19.1.3заасныг зөрчсөн бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус хяналтын байгууллагын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчторгож, үйл ажиллагааг нь зогсоох;

 

                        21.1.3.энэ хуулийн 4.13, 4.15заасныг зөрчсөн бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга торгох;

 

                        21.1.4.энэ хуулийн 13.1.10-т заасан төлбөрийг төлөөгүй аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хяналтын байгууллагын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчторгох;

 

                        21.1.5.энэ хуулийн 19.1.4, 19.1.6, 19.1.7заасныг зөрчсөн бол иргэнийг 50000-100000 төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтанторгож, үйл ажиллагааг нь зогсоох;

 

21.1.6.энэ хуулийн 19.1.8, 19.1.9, 19.1.10-т заасныг зөрчсөн бол иргэнийг 5000төгрөгөөр цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтанторгох.

 

            21.2.Энэ хуулийн 21.1-д заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулсан нь буруутай этгээдийг учруулсан хохирлоо нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

22 дугаар зүйл.

Хууль хүчин төгөлдөр болох

            22.1.Энэ хуулийг 2015 оны ... дугаар сарын ... -ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.