Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хууль

Бие даасан хууль (“Шүгэл үлээгч”-ийн эрхийг хамгаалах хууль)
Өргөн барьсан: 2014-10-21

Буцаасан, хүчингүй болсон

Хуулийн төсөлд саналаа өгнө үү

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь шүүмжлэгчийн эрхийг хамгаалахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомж

2.1.. Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хуулийн үйлчлэх хүрээ

3.1. Доор дурдсан байгууллага, түүний албан тушаалтан энэ хуулийн үйлчлэлд хамаарна:

3.1.1. Монгол Улсын Ерөнхийлөгч;

3.1.2. хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага;

3.1.3. төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага;

3.1.4. төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд;

3.1.5. төрийн өмчит үйлдвэрийн газар;

3.1.6. нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага;

3.1.7. хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компани;

3.1.8. улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага;

3.1.9. төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч;

3.1.10. төр, хувийн хэвшлийн түншлэл;

3.1.11. Засгийн газрын тусгай сан;

3.1.12. . Орон нутгийн хөгжлийн сан.

3.1.13. төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг болон холбоо, харилцаа, эрчим хүчний системийн захиргаа зэрэг үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг байгууллага;

3.1.14. шийдвэр, үйл ажиллагааг нь захиргааны хэргийн шүүхэд давж гомдол гаргаж байхаар хуульд тусгайлан заасан нийтийн эрх зүйн субъект болох бусад байгууллага, албан тушаалтан;

3.1.15. үйл ажиллагаа нь нийтийн аюулгүй байдал, байгаль орчин, эрүүл мэндэд нөлөөлдөг байгууллага.

4 дүгээр зүйл. Нэр томьёо

4.1. Энэ хуульд хэрэглэсэн нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1. “Шүүмжлэл” гэж байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаа, шударга бус явдал, улс төрийн зүй бус нөлөөлөл, мэргэжлийн алдаа дутагдал болон алдаатай байж болзошгүй шийдвэр, үйл ажиллагааг ил болгох үйл явцыг;

4.1.2. “Шүүмжлэгч” гэж шүүмжлэлийг аливаа арга хэрэгсэлээр нийтэд хүргэсэн энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагын гишүүнээр сонгогдсон болон томилогдсон этгээд, ажилтан, алба хаагч болон эдгээр албыг хашиж байсан этгээдийг ойлгоно.

Шүүмжлэлийн зарчим

5.1. Шүүмжлэлд дараах зарчмыг баримтална:

5.1.1. хууль ёсны байх;

5.1.2. бусдыг үндэс, угсаа, хэл, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй байдал, гадна төрх, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, шашин шүтлэг, бэлгийн чиг хандлагаар нь ялгаварлан гадуурхахгүй байх.

ШҮҮМЖЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ

Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах

6.1. Шүүмжлэгч нь энэ хуулийн 5.1-д заасан зарчмын хүрээнд чөлөөтэй шүүмжлэх эрхтэй.

6.2. Шүүмжлэлд өртсөн байгууллага, албан тушаалтанд шүүмжлэгчийн эсрэг дараах үйлдэл, үйл ажиллагааг хориглоно.

Б.Мөнх-Алдар Ноос ноолуур бэлтгэн нийлүүлэгчдийн Холбоо Гүйцэтгэх захирал

Энэ хууль гарвал амьдрал дээр мөрдөгдөх, биелэгдэх тал дээр хэцүү л юм байна

2015.01.24

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

6.2.1. зэрэг, дэв, цол, шагнал, урамшуулал, тэтгэлэг олгохгүй байх;

6.2.2. хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхгүй байх;

6.2.3. ажил, албан тушаалын зэрэг, дэв, цол бууруулах;

6.2.4. ажлын нөхцөлийг дордуулах

6.2.5. ялгаварлан гадуурхах;

6.2.6. сахилгын хариуцлага хүлээлгэх;

6.2.7. эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэхээр өргөдөл, гомдол гаргах;

6.2.8. бусад арга хэлбэрээр дарамт, шахалт учруулах.

6.3. Шүүмжлэлд өртсөн байгууллага, албан тушаалтан тайлбар, няцаалт, мэдээлэл хийж болно.

6.4. Шүүмжлэгч нь энэ хуулийн 7.4-т заасан эрхээ шүүхэд мэдүүлэх замаар хэрэгжүүлнэ.

6.5. Шүүмжлэгчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй талаар шүүмжлэгч өөрөө эсхүл энэ хуулийн 8.1-д заасан этгээдээс цагдаагийн байгууллагад өргөдөл, мэдээлэл ирүүлбэл цагдаагийн байгууллага хамгаалалтдаа авах үүрэгтэй.

6.6. Шүүмжлэлд өртсөн байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 6.2-т заасан үйлдэл, үйл ажиллагааг хэрэгжүүлсэн тохиолдолд шүүмжлэгч нь өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Шүүмжлэгчийн мэдээллийн эх сурвалжийг хамгаалах

7.1. Шүүмжлэгч мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхтэй.

7.2. Шүүмжлэгчээс мэдээллийн эх сурвалжаа илчлэхийг шаардахыг хориглоно.

7.3. Шүүмжлэгч нь шүүмжлэлийн мэдээллийн үнэн зөвөө нотлох үүрэггүй.

7.4. Шүүмжлэгч нь шүүмжлэлийн мэдээллийн үнэн зөвөө тогтоолгох эрхтэй.

Шүүмжлэгчийн эрхийг хамгаалахад төрийн бус байгууллагын оролцоо

8.1. Шүүмжлэгчийн эрхийг хамгаалахад чиглэсэн олон нийтийн байгууллага байгуулж болно.

8.2. Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, шүүмжлэгчийн эрхийг зөрчсөн гэм буруутай этгээдийн талаар шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй.

Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

9.1. Энэ хуулийн 6.2.1-6.2.5-д заасныг зөрчсөн албан тушаалтныг төрийн албанд 5 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах, эсхүл сонгогдсон буюу томилогдсон албан тушаалаас чөлөөлөх.

9.2. Энэ хуулийн 6.2.6-6.2.7-д заасныг зөрчсөн байгууллага, албан тушаалтныг эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч 5000000-10000000 төгрөгөөр торгох, уг зөрчлийг давтан гаргасан бол төрийн албанд 5 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах, эсхүл сонгогдсон буюу томилогдсон албан тушаалаас чөлөөлөх.

Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих

10.1. Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтэд Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо болон Хүний эрхийн үндэсний комисс хяналт тавина.

Хууль хүчин төгөлдөр болох

11.1. Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.