Гацууртын ордны төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай

Тогтоолын төсөл
Өргөн барьсан: 2015-10-23

Батлагдсан 100%

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэгт орсон
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох туха.

Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалт, 472 дугаар зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

 

            1.Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших стратегийн ач холбогдол бүхий Гацууртын ордын төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар тогтоосугай.

 

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төрийн эзэмшлийн хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, тохиролцсон тохиолдолд стратегийн ач холбогдол бүхий ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулж, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу тогтоон, улсын төсөвт төвлөрүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т зөвшөөрсүгэй.