• 2007.10.6,7-ны өдрүүдэд Баянхонгор аймагт Өмнөд бүсийн чуулга-уулзалтыг зохион байгуулсан. Архангай, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгууд оролцсон.
  • 2007.10.02-нд МоАХ-ны анхны зохицуулагч агсан С.Зоригийн таалал төгссөн өдөр түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж, орой нь зул өргөсөн.
  • 2007.09.14-16-ны өдрүүдэд Дархан –Уул аймагт төвийн бүсийн чуулга уулзалт зохион байгуулсан. Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгууд оролцсон.
  • 2007.09.10-ны өдөр 70 жилийн өмнө эхэлсэн Их хэлмэгдүүлэлтийг санан дурсаж, хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсан.
  • 2007.08.16-17-ны өдрүүдэд Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос Их аварга Дагвадоржид оногдуулсан шийтгэлийг эсэргүүцэж Японы элчин сайдын яамны өмнө жагсаж Японы мэргэжлийн сумо бөхийн холбоонд шаардах бичиг явуулсан.
  • 2007.08.01-нд МоАХ-ны төлөөлөгчид Төрийн 3 өндөрлөг болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад МоАХ-ны анхны Ерөнхий зохицуулагч С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргийн илрүүлэлтийн явцын талаар шаардлага хүргүүлэв.
  • 2007.07.26-28-ны өдрүүдэд МоАХ Богд ууланд гарсан түймрийг унтраах үйл ажиллагаанд Залуучуудын байгууллагатай хамтран идэвхитэй оролцсон.
  • 2007.07.24-26-ны өдрүүдэд МоАХ-ноос Оюу толгой, Таван толгойн орд газруудын хувьчлалын асуудлаар улс төрийн суултыг зохион байгуулсан.
  • 2007.07.07-нд МоАХ-ны дэргэдэх залуучуудын байгууллага “Залуучуудын анхдугаар чуулга уулзалт”-ыг Их тэнгэр цогцолборт зохион байгуулсан.
  • 2007 оны 05 дугаар сарын 29-ний өдөр МҮХАҮТ-д МоАХ-оос “ МАХН ба Монголын нийгэм, улс төр” сэдэвт хэлэлцүүлэгийг зохион байгууллаа.
  • 2007 оны 05 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Дархан-Уул, Орхон аймгуудын салбаруудын иргэдийн санаа бодлыг сонсох зорилго бүхий чуулга уулзалтыг зохион байгуулж ажилласан. Мөн Дархан – Уул аймгийн Хонгор сумын ундны ус Цианит хэмээх бодист хордсон байдалтай өөрийн биеэр очиж танилцаж иргэдтэйгээ уулзаж ярилцлаа.
  • Тэртээ 18 жилийн өмнө Ардчилалыг бий болгоход хувь нэмрээ оруулж байсан МоАХ-ны дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага анх удаагаа Анхдугаар чуулганаа МҮСТОрдонд 2007.04.28-ны өдөр хийлээ.
  • 2007.04.27-нд Сүхбаатарын талбайд МоАХ-ноос “Монголчууд аа! Чин шударга хүчирхэг төр чинээлэг иргэний нийгмийн төлөө нэгдэцгээе”уриан дор бүх нийтийн цуглаан зохион байгуулав.
  • 2007.04.17-нд Ардчилалын ордонд МоАХ-ноос “Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна уу?” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан.
  • 2007.04.13-нд МоАХ-ны Удирдах зөвлөлийн дарга Х.Баттулга иргэдийн хөдөлгөөнүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзсан
1253 мэдээ