Даваасүрэн.Ц Баярцогт.С Цог.Л 2012.10.18 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Бахархлын өдөртэй болох хуулийн төсөл өргөн барилаа

Бахархлын өдөртэй болох хуулийн төсөл өргөн барилаа
УИХ-ын дарга З.Энхболдод хуулийн төсөл өргөн барилаа

Өнөөдөр /2012.10.18/ УИХ-ын дэд дарга С.Баярцогт, Л.Цог, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Ц.Даваасүрэн, С.Оюун,  Д.Эрдэнэбат нар  “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль” -д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.


УИХ-ын 2002 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 21 дүгээр тогтоолын дагуу бий болсон “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан их хааны төрсөн өдрөөр буюу жил бүрийн 11 дүгээр сарын 14-ний өдөр ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар өөрчлөх тухай тогтоолын төслийг УИХ-д өнгөрөгч сард Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн билээ. Иймд уг төсөлд тусгасны дагуу Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Монгол бахархлын өдөр” гэсэн нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийг нэмж, энэ өдөр бүх нийтээр амардаг байхаар хуулийн төслийг боловсруулснаа  гишүүд УИХ-ын даргад танилцуулсан юм.

Энэхүү хуулийн төсөл нь гурван зүйлтэй бөгөөд батлагдсан өдрөөс дагаж мөрдөхөөр заасан байна. Мөн Бүгд Найрамдах Улс тунхагласан баярын өдөр буюу 11 дүгээр сарын 26-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр байсныг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон өөрчлөхөөр тусгажээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.