Улаан.Ч 2012.10.25 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

УИХ Засгийн газрыг бонд гаргахыг зөвшөөрлөө

УИХ-ын чуулганаар Үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 76.9 хувийн саналаар тогтоолыг мөн баталлаа.

Хуралдаанд оролцсон 52 гишүүнээс 42 нь үнэт цаас гаргахыг дэмжсэн юм. Тогтоол батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжинэ.

Ингэснээр Засгийн газрын хувьд  2012, 2013 онд  таван тэрбум ам.долларын үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалах эрхийг аваад байна.

Эхний ээлжинд 1.5 тэрбум ам.долларын бонд гаргана. Засгийн газраас гаргах энэхүү үнэт цаасыг халамж, төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулахгүй. Урт болон дунд хугацааны бүтээн байгуулалтын ажлыг хийхэд зарцуулна. 

Гэхдээ эл тогтоолын төслийг батлахын өмнө УИХ-ын гишүүн Ц.Нямдорж  санхүү эдийн засгийн хямрал нүүрлэж болзошгүй үед Засгийн газар их хэмжээний үнэт цаас гаргах нь эрсдэл дагуулж болзошгүй. Хяналтыг яаж тавих вэ гэдэг тодорхойгүй нь луйвар хийх боломж олгох вий гэж шүүмжиллээ. Харин УИХ-ын даргын зүгээс энэ бүхэнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хяналт тавиад явах ёстой шүү гэдгийг санууллаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.