Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх, томилох тухай асуудал
2012.11.08

С.Баярцогт гишүүн:Б.Болдбаатар УИХ-ын Тамгийн Газрын даргийн ажлыг маш сайн хийж чадна

Бямбадоржийн Болдбаатар:

1968 онд Улаанбаатарт төрсөн. 1992 онд Москва хотын авто замын дээд сургууль, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг дүүргэсэн. Инженер, хуульч мэргэжилтэй.

2004 оноос УИХ-д ажиллаж эхэлсэн бөгөөд УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн дэд дарга, УИХ дахь олонхийн бүлгийн ажлын албаны дэд дарга, УИХ дахь АН-ын зөвлөлийн болон бүлгийн Ажлын албаны даргаар ажилласан.  

 

УИХ-ын гишүүн С.Баярсайхан энэ үеэр  үг хэлсэн.

 Зарим гишүүд хуульч хүний хувьд мэргэжилдээ улам өсч, батжуулах, УИХ-ын Тамгын Газрын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтыг улам боловсронгуй болгох, ажилтнуудын чадавхийн талаар шинэ түвшинд гаргаж ажиллах талаар ярьж, захиж байв.   

Ингээд Б.Болдбаатарыг УИХ-ын Тамгын Газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжих санал хураалт явуулж, 83 хувиар гишүүд  дэмжлээ. Түүнчлэн   тогтоолыг УИХ-ын дарга уншиж танилцуулсан бөгөөд өнөөдрөөс эхлэн дагаж мөрдөхийг дуулгасан.