
2023.06.29
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.29/ үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд "Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх тухай" УИХ-ынэ тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж Ц.Нанзаддоржыг өөрийн хүсэлтээр Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн байна.
Байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр танилцууллаа.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын дэд дарга С.Одонтуяа санал хэлсний дараа нууц санал хураалт явуулж, нийт гишүүдийн 51,2% нь тогтоолыг батлахыг дэмжсэн юм.