Улаан.Ч 2013.08.07 | Сайт: info.mn

Ч.Улаан: Ам.долларын ханш өссөнийг “Чингис” бондтой холбож болохгүй

Ч.Улаан: Ам.долларын ханш өссөнийг “Чингис” бондтой холбож болохгүй
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан

Гадаад валютын ханш сүүлд үед эрс чангарч байна. Өглөө 1548 төгрөг байсан ам.долларын ханш одоо 1590 төгрөг болж өслөө.

Ийнхүү өсөх болсон шалтгааныг зарим эх сурвалж “Чингис” бондын хүүтэй холбон тайлбарлаж байна. 

Тэгвэл ам.долларын ханш өссөн шалтгааныг улстөрчид болон эдийн засагчдаас байр суурийг нь сонслоо.

Сангийн сайд Ч.Улаан: Ам.долларын ханш өссөн нь “Чингис” бондоос болоогүй. Засгийн газар болон Монголбанк үүн дээр арга хэмжээ авч байгаа.