Үндэсний Олон Нийтийн Телевизийн “Нээлттэй хэлэлцүүлэг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдийн төлөөлөл оролцож өнгөрсөн хугацаанд ямар амжилт бүтээлтэй ажилласан тухай ярилцлаа.
2013.12.23

Д.Энхжаргал: Худалдан авалтын 22 хувийг цахим хэлбэрээр явууллаа

Монгол Улсын Засгийн Газрын 2012-2016 үйл ажиллагааны хөтөлбөрт тендерийн ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх “Шилэн тендер”-ийн ажлуудын эхний алхамуудыг хийгээд жил боллоо. Үндэсний Олон Нийтийн Телевизийн “Нээлттэй хэлэлцүүлэг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдийн төлөөлөл оролцож өнгөрсөн хугацаанд ямар амжилт бүтээлтэй ажилласан тухай ярилаа.

Шилэн тендерийн ажлыг цаашдаа үргэлжлүүлэх боломжтой юу?

Худалдан Авах Ажиллагааны Газрын дарга Д.Энхжаргал:

Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага 10 сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл бид тендерийн ажиллгаанд иргэд, төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж ажиллалаа. Хоёрдугаарт, манай улсад өмнө нь нэвтрүүлээгүй байсан ISO10845 гэдэг худалдан авах ажиллагааны олон улсын стандартыг Стандарт Хэмжил Зүйн Газартай хамтран нэвтрүүллээ.

Гуравдугаарт, худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг боллоо. Мөн Шинэчлэлийн Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу худалдан авах ажиллагааны 22 хувийг цахии хэлбэрээр явууллаа.

Орон нутаг, дүүрэг, нийслэлд худалдан авах ажиллагааны нэгжүүдийг байгууллаа. Худалдан авах мэргэжлийн байгууллага маань төлөвлөснөөс 93 хувийн худалдан авалт хийлээ.

Сангийн Яам орон нутаг дахь худалдан авах ажиллагааны албадуутай хэр уялдаатай ажиллаж байна вэ?

Сангийн Яамны Хууль, худадлан авах ажиллагааны бодлогын газрын дарга Э.Хангай:

Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага байгуулах ажил 1998 онд эхэлж, судалгаа хийж эхэлсэн билээ.  Хоёр жил судалгааны хийгээд 2000 онд анх худалдан авах ажиллагааны тухай хуулийг баталсан юм. Харин 2010 онд хуулинд өөрчлөлт оруулж, худалдан авах мэргэжлийн байгууллагыг байгуулсан билээ.

Ингэснээр худалдан авах ажиллагаан дахь олон нийтийг оролцоож хангаж, үүнтэй холбоотой хариуцлагын тогтолцоог бий болгосон юм. Худалдан авах ажиллагааны бүтэц, удирдлага, хяналт зэрэг бодлогын асуудлыг Сангийн Яам хариуцдаг. Худалдан авах ажиллагааны газар маань орон нуггийн нэгжүүд болон захиалагч нартай холбоотой ажилладаг.

“Шилэн тендер” гэдэг ойлголтыг үзэгчиддээ тайлбарлахгүй юу?

ХААГ-ын үйл ажиллагаа хариуцсан дэд дарга Ж.Булгантамир:

Энэ нэр бол бидний хийж буй ажлын утга агуулгыг тусгаж байдаг. Ер нь бол тендерийг цахим хэлбэрт шилжүүлснээр бүх мэдээлэл нээлттэй, тунгалаг болно гэсэн үг юм.