Улаан.Ч 2014.05.13 | Сайт: Mass.mn

Төсвийн орлого 750 тэрбумаас багагүйгээр тасалдаж мэдэхээр байгаа

Төсвийн орлого 750 тэрбумаас багагүйгээр тасалдаж мэдэхээр байгаа
Төсвийн орлого 750 тэрбумаас багагүйгээр тасалдаж мэдэхээр байгаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд Сангийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж тодруулан саналаа хэлсэн юм.Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд хөрөнгө орууулалтын зардлын санхүүжилт, төсвийн орлого тасалдаж буйн учир шалтгааныг тодруулахад “Хөрөнгө оруулалтын санхүүжилт оны эхнээс тасарч байгаа нь дан ганц Сангийн яамнаас хамааралтай биш, бодитой ажил удаашралтай байгаа, “О” дүнтэй тусгагдсан төсөл арга хэмжээ эхлээгүй, тендер шалгаруулалт удааширсан зэрэг олон шалтгаантай.

Төсвийн орлогын тасалдлыг багасгахад яам анхаарч байгаа, энэ оны дүнгээр төсвийн орлого 750 тэрбумаас багагүйгээр тасалдаж мэдэхээр байгаа” гэдгийг хэллээ. Ингээд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.