2014 оны төсвийн орлого эхний улирлын байдлаар 200 гаруй тэрбум төгрөгөөр тасарчээ
2014 оны төсвийн орлого эхний улирлын байдлаар 200 гаруй тэрбум төгрөгөөр тасарчээ
2014.04.21

2014 оны төсвийн орлого эхний улирлын байдлаар 200 гаруй тэрбум төгрөгөөр тасарчээ

2014 оны төсвийн орлого эхний улирлын байдлаар 200 гаруй тэрбум төгрөгөөр тасарчээ. Өнгөрөгч 2013 онд төсөвт тодотгол хийн 1.3 их наяд төгрөгөөр орлогыг нь хассан ч засгийн газар 700 тэрбум төгрөгөөр төсвийг тасалсан юм. Богино хугацаанд 2 их наяд төгрөгийн алдагдлыг Монгол улс ийнхүү хүлээж байгаа юм.

Олон улсын санхүүгийн байгууллагууд Монгол улсын зээлжих зэрэглэлийг бууруулж сөрөг үнэлгээ өгөөд байна. ингэснээр ирээдүйд орж ирэх хөрөнгө оруулалт бууран зээлийн хүү өснө гэсэн үг болж таарч байгаа юм. Эдийн засгийн идэвхжил буурч байгааг аж ахуй нэгж алдагдалтай ажиллан, татварын байгууллагууд орлогоо бүрдүүлэхэд хүнд болсноос харагдаж байна. Сүүлийн 14 жилийн түүхэнд анх удаагаа  төсвийн орлогыг УИХ-аас баталж өгсөн хэмжээнд төвлөрүүлж чадалгүй 700 тэрбум төгрөгөөр тасалсан бол энэ оны эхний улиралд ч гэсэн эерэг дүр зураг харагдсангүй.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: “Тодотгол хийгээд байхад л нөгөө төсөв маань өнөөдрийн байдлаар бас л орж ирж байгаа гүйцэтгэлээрээ 700  тэрбум төгрөгөөр тасарсан гэсэн байдалтай гүйцэтгэл гарч байгаа. Үүнийг нэг талдаа хүн ярихдаа төсөв тасарсан, алдагдалтай гарсан гээд зүгээр л яриад өнгөрчихөж байгаа юм. Гэтэл эргээд нөгөөх маань эдийн засагтаа улсынхаа хөрөнгө оруулалтын хэмжээгээр эдийн засгаа тэтгэж байдаг. Тэнд ажлын байр бий болох, тэнд үйлдвэрлэл үйлчилгээг явуулж

Өнөөдөр нэгдүгээр улирлын байдлаар 300 орчим тэрбум төгрөгөөр төсвийн орлого тасраад явж байна

чадах нөхцөл бололцоог нь хангаж чадах нөөцөө хангаж чадахгүй байгаа. Үүнээсээ болоод өнөөдөр ийм байдалтай явж байгаа. 2014 оны төсвийг мөн л хэлж байсан. Энэ бол хийсвэр тоон дээр үндэслэсэн бодитой бус төсөв болчихлоо шүү гэж.  Магадгүй өнөөдөр нэгдүгээр улирлын байдлаар 300 орчим тэрбум төгрөгөөр төсвийн орлого тасраад явж байна.”

Мөнгө хэвлэх замаар үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж төсвийн орлогынхоо бараг 50 хувьтай тэнцэх хэмжээний цаасан мөнгийг зах зээлд оруулснаар үнэ буурна гэсэн бодлого дэлхийн аль ч оронд байхгүй. Компаниуд бүсээ чангалж эхэлсэн нь төсвийн орлогыг шууд бууруулж байна.

2013 оны төсвийн орлого 1.3 их наяд төгрөгөөр тасрах тул тодотгол хийн хасаж өгнө үү хэмээн засгийн газар УИХ-д хандсан. Гэвч энэ орлогыг хасаад ч дахин 700 тэрбум төгрөгөөр орлого тасраад байлаа. Дээр нь 2014 оны хоёрдугаар улирлын орлого 200 гаруй тэрбум төгрөгөөр ийнхүү мөн л тасарч байна.