Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдорж
2014.10.31

Т.Дуламдорж: Гурван төрлийн машиныг хотын хэмжээнд авахаар ярилцаж байна

ОБЕГ-т энэ жил найман тэрбумыг төсөвлөж техник технологийн шинэчлэл хийхээр болжээ.

Онцгой байдлын албан хаагчид гамшиг осол, түймэр гарсан газарт очиж ажиллахад хүрэлцээ чадамж нь 20-30 хувь байгааг хэлж байна. Нийслэлд арван давхраас дээш баригдсан барилгад гал гарахад техник төхөөрөмж хүрэлцээгүй байдаг байна. Тиймээс Австралийн хөрөнгө оруулалтаар онцгой байдлын техник технологийг шинэчилж гал сөнөөгч дөрвөн төрлийн машин оруулж ирэхээр болжээ. Уг машин нь 12 давхарт гарсан галыг унтраах хүчин чадалтай юм.

 Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдорж “Монгол улс Австрийн засгийн газрын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 5,2 сая евроны асуудал шийдэгдэхээр болсон. Манай улсад нийтлэг тохиолдож буй ой хээр, талын түймэрт ажиллах тоног төхөөрөмжөө энэ төслийн хүрээнд бэхжүүлж байгаа. Мөн энэ төсөл дээрээ гурван шатны машиныг хотын хэмжээнд авахаар ярилцаж байна” гэлээ.

                             - Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү