Нямбаатар.Х 2014.11.28 | ХМА: Дүүрэг

ИТХ-ын наймдугаар чуулган болно

ИТХ-ын наймдугаар чуулган болно
Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 11 дүгээр 19-ний өдөр хуралдаж наймдугаар хуралдааны товыг тогтоолоо.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн наймдугаар хуралдаан 12 дугаар сарын 11-нд болох бөгөөд Дүүргийн 2014 оны Эдийн засаг, нийгмийн зорилтын биелэлт,  2015 оны Эдийн засаг нийгмийн зорилт, Дүүргийн 2015 оны төсөв батлах тухай зэрэг 6 асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

Сонгинохайрхан дүүрэг