Сонирхогчдын шатрын тэмцээн боллоо
Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ оролцов.
2014.11.05

Сонирхогчдын шатрын тэмцээн боллоо

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойг угтаж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит Чингэлтэй дүүргийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн өнгөрсөн Баасан гаригт дүүргийн 5 дугаар хорооны Иргэний танхимд зохион байгуулагдлаа.

Тэмцээнийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Биеийн тамир спорт хороо хамтран зохион байгуулсан юм. Тэмцээнд Чингэлтэй дүүргийн 19 хорооноос нийт 54 тамирчин өрсөлдлөө.  

Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Тэргүүлэгч Ц.Содхүү, Ц.Ганболд, ИТХ-ын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, дүүргийн Биеийн тамир спортын хорооны дарга М.Очирпүрэв, Биеийн тамир спорт хорооны багш, дасгалжуулагч Ц.Өлзийбаатар нар оролцлоо.

Тэмцээнийг Олон улсын шатрын холбоо, /Fide/ болон Монголын шатрын холбооны /МОШХА-ны дүрмийн дагуу зохион байгуулж шүүгчээр дэлхийн шатрын холбооны мастер М.Гүнбаяр, дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шатарчдын холбооны шигшээ багын багш Х.Эрдэнэдорж, Монголын шатрын холбооны багш, дасгалжуулагч П.Батжанцан, Биеийн тамир спорт хорооны багш, дасгалжуулагч Ц.Өлзийбаатар нар шүүлээ.

Тус тэмцээний Эрэгтэйчүүдийн төрөлд:

    1 дүгээр байр             Д.Машбаяр /1-р хороо/
    2 дугаар байр             Ц.Лхагвасүрэн /11-р хороо/
    3 дугаар байр             Х.Цэнхэр /2-р хороо/
    4 дүгээр байр             Д.Нацагдорж /17-р хороо/
    5 дугаар байр             Б.Мягмарсүрэн /16-р хороо/

Эмэгтэйчүүдийн төрөлд:

    1 дүгээр байр             Д.Гэрэлмаа /17-р хороо/
    2 дугаар байр            Р.Доржмаа /16-р хороо/
    3 дугаар байр            Г.Өлзийбаяр /14-р хороо/
    4 дүгээр байр             Р.Болортунгалаг / 8-р хороо/
    5 дугаар байр             Ш.Бямбасүрэн /10-р хороо/    

Ахмад тамирчдын эрэгтэй төрөлд:  Т.Ваанчиг,/6-р хороо/

 Р.Бат-Амгалан /8-р хороо/
Ахмад тамирчдын эмэгтэй төрөлд: Н.Цэцгээ /5-р хороо/ 

Нийт 3 эмэгтэй, 6 эрэгтэй шатарчдыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит шигшээ тэмцээнд оролцох “Эрхийн бичиг” мөнгөн шагналаар шагнав.