Хороодын засаг дарга нарын шуурхай зөвлөгөөн боллоо
2015 оныг төрийн албан хаагчдын ”Сахилга, хариуцлагыг дээшлүүлэх“ жил болгосон.
2015.01.08

Хороодын засаг дарга нарын шуурхай зөвлөгөөн боллоо

Хороодын  Засаг  дарга  нарын  шинэ оны анхны  шуурхай  зөвлөгөөн дүүргийн  Иргэний  танхимд  болов.

Шуурхай зөвлөгөөнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд, Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Ганаа нар оролцов.

ИТХ-ын дарга Х. Нямбаатар хороодын Засаг дарга нарт 2015 оны ажилд нь амжилт хүсээд  2015 оныг төрийн албан хаагчдын ”Сахилга, хариуцлагыг дээшлүүлэх“ жил болгосон. Үүрэг хариуцлагаа ухамсарлан, шинэлэгээр ажиллах хэрэгтэйг онцоллоо.

Дүүргийн Засаг  дарга М.Чинболд: Өнгөрсөн онд хороод маань маш сайн ажиллаж хур хогноос салсан зэрэг олон ажлыг идэвх санаачлагатай хийж хэрэгжүүллээ. 2015 онд илүү эрчтэй, санаачлагатай, иргэддээ хүрч ажиллах хэрэгтэйг дурьдаад, энэ жил хороо бүр иргэддээ хүрсэн бодитой үр дүнд  хүрэхүйц ажил санаачлан, онцлох жил болгон зарлаж ажиллахыг үүрэг болголоо. Түүнчлэн дүүргийн эдийн засаг, нийгмийн зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд  анхан шатны нэгж хороодоо манлайлан үр бүтээлтэй ажиллаж 2014 оны ажлаараа тэргүүн байр эзэлсэн 11 дүгээр хорооны хамт олонд баяр хүргэж амжилт хүсэв.

Хороодын  Засаг дарга нараас гэрэлтүүлэг, засмал зам, камержуулалт, хороо хуваах, газрын асуудалтай холбоотой зэрэг хороондоо тулгамдаж буй 15 санал, хүсэлт  гаргалаа.