Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтдаа уралдаант тэмцээн амжилттай өндөрлөлөө
СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар
2014.12.12

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтдаа уралдаант тэмцээн амжилттай өндөрлөлөө

ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс  гэр бүлийн хүчирхийллийн эсрэг олон ажил, арга хэмжээг зохион байгуулж байна.

Өнгөрсөн жилээс эхлэн “Цэнхэр гаригийн эзэд” төрийн бус байгууллагатай хамтран гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүдэд хууль эрхзүйн туслалцаа үзүүлж, одоогоор дөрвөн хүний эх байх эрхийг хасч, хүүхдүүдийг асрамж, халамжийн газар байршуулаад байгаа юм.

Тэгвэл өнгөрсөн сарын сүүлээр цагдаагийн гурван хэлтэсийн харьяа хороодын хамтарсан байгуудын дунд “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтдаа” уралдаант тэмцээнийг амжилттай зохион байгуулж дууслаа.  Цагдаагийн нэгдүгээр хэлтэсийн харьяа 13 хорооноос тэргүүн байрт 4 дүгээр хорооны хамтарсан баг шалгарсан бол хоёрдугаар байрт 19 дүгээр хороо, гуравдугаар байрт 5 дугаар хорооны багууд тус тус шалгарлаа. Хоёрдугаар хэлтэсийн харьяа 9 хорооноос 9 дүгээр хороо тэргүүн байр, хоёрдугаар байрт 11 дүгээр хороо, гуравдугаар байрт 8 дугаар хороо шалгарсан юм. Харин гуравдугаар хэлтэсийн 10 хорооноос 17 дугаар хороо нэгдүгээр байр, 14 дүгээр хороо хоёрдугаар байр, 30 дугаар хороо гуравдугаар байрт тус тус шалгарлаа.