Бат-Үүл.Э 2015.02.25 | ОНХА: Нийслэлийн засаг даргын тамгийн газар

“Тендерийн хэмнэлт зарцуулах тухай” А/148 дугаар захирамж гаргалаа

“Тендерийн хэмнэлт зарцуулах тухай” А/148 дугаар захирамж гаргалаа
20 дугаар сургууль

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-үүл “Тендерийн хэмнэлт зарцуулах тухай” А/148 дугаар захирамж гаргалаа.

Захирамжаар  Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн биеийн тамирын заалны их засварын ажилд шаардлагатай 42,0 сая төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих 20 дугаар сургуулийн барилгын давхрын өргөтгөлийн тендерийн хэмнэлтийн хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэлээ.

Засварын ажлыг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулан, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгалаа. Харин хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо